Бидэнтэй нэгд

Нийгэм

Иргэдийг тусгаарласан байруудыг хамгаалалтад авжээ

Нийтэлсэн

Дотоодын цэргийн анги, байгууллагын жижүүрлэлтийн алба болон улсын онц чухал объектын харуул, хамгаалалтыг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хүч нэмэгдүүлэн зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд байгууллага бүрт хариуцлагатай эргүүл, жижүүрийг 24 цагаар томилон, дотоодын хяналт-шалгалтыг нэмэгдүүлж, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, албаны бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Дотоодын цэргийн командлагч, Дотоодын цэргийн штабын даргын шйидвэрээр Дотоодын цэргийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт /шаардлагатай үед зарим объектыг түр хугацаагаар хамгаалах/-ыг хэрэгжүүлж байгаа юм.

Шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн хяналтын шатанд ажиглалтад авах иргэдийг байрлуулсан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Батлан хамгаалах яамны харъяа “Бага баян” амралтын тусгаарлах байрыг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Энх саран” сувиллын тусгаарлах байрыг мөн оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус түр хамгаалалтад авч, анги, тусгай салбараас алба хаагчид томилогдон ажиллаж байна.

Мөн Дотоодын цэргийн тухай хуулийн 13 дугаар зүйл /нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх/-ыг хэрэгжүүлж, орон нутаг дахь дотоодын цэргийн тусгай салбар /салаа/-аас алба хаагчдыг томилон, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдад дэмжлэг үзүүлэх үүрэг гүйцэтгэж байна гэж Дотоодын цэргийн штабаас мэдээллээ.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол4 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр4 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр4 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр4 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр4 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ