Энтертайнмент

Японы олимпийн шигшээ багийн уран гулгагч асан Крис Рид нас барлаа

Нийтэлсэн

Японы үндэсний уран гулгалтын арван удаагийн аварга, гурван ч олимпийн наадамд дараалан оролцож байсан Крис Рид 30 насандаа зүрхний шигдээсийн улмаас нас барсныг Японы уран гулгалтын холбоо мэдээллээ. Түүнийг өнгөрөгч Бямба гаригт АНУ-ын Детройт хотод нас барсан байдалтай байхад нь олжээ.

Крис Рид 2019 оны арванхоёрдугаар сард их спортоосоо зодог тайлж буйгаа зарлаад байсан юм. Тэрбээр Японы үндэсний уран гулгалтын тэмцээний эхний долоон алтан медалиа өөрийн эгч болох Кейтитэй хослон хосын төрөлд авч байсан бол Кейтиг 2015 онд зодог тайлсны дараа Кана Мурамототой хослон дахин үндэсний аваргаар гурван удаа тодорсон билээ.

АНУ-д төрсөн Америк аав, Япон ээжтэй Крис, Кейти 2010, 2014 онуудын өвлийн олимпийн наадамд Япон улсыг төлөөлж оролцож байсан. Тэд хамтдаа уран гулгалтын найман ДАШТ-нд оролцохдоо 13-р байрт шалгарсан нь хамгийн сайн амжилт нь болсон юм. Харин 2010 оны Ванкуверын өвлийн олимпийн наадамд хамтдаа 17-р байрт шалгарч байжээ. Түүнээс хойш Крис Рид Кана Мурамототой хослон 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн наадамд хосын төрөлд 15-р байрт шалгарчээ.

Exit mobile version