Бидэнтэй нэгд

Энтертайнмент

П.Аззаяа: Дарга маань “Хатан ухаанаар удирдаж, эв зүйгээр зааж, зөвлөж ажиллаарай” гэж захисан

Нийтэлсэн

Ховд аймгийн Булган сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч П.Аззаяатай ярилцлаа.

-Жагсаал ахлан алхах шавилхан энэ охин алс холын баруун хязгаарт томилогдож, эрчүүдийг удирдан ажиллаж байгааг хараад өөрийн тань өмнөөс бахархал төрөн зогслоо. Тушаал дагах нь цэргийн хүний үүрэг хэдий ч залуу эмэгтэй хүний хувьд  бас их зориг, тэсвэр тэвчээр шүү.  Хэр идээшиж байна даа…

-Үнэнийг хэлэхэд анх тушаалаа сонсоод шоконд орсон. Ховд аймгийн хувьд торгууд үндэстний өлгий нутаг. Олон үндэстэн ястаны хэл яриаг ойлгож, харилцахаас эхлээд эхэндээ ч амаргүй л байлаа. Хот газар томилогдсон бол гэж бухимдах үе байсаан байсан. Одоо бол дассаан. /инээв/

Онцгой байдлын байгууллага маань улам олуулаа болж, өргөжин тэлж монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллаж байна. Сум, орон нутагт амьдарч, ажиллалаа гээд хүн  сурч боловсрохгүй, хөгжихгүй гэдэг ойлголт байж болохгүй. Хувь хүнээс маш их зүйл шалтгаална гэж боддог. Тэр тусмаа сум орон нутагт эмэгтэй хүн яагаад ажиллаж, амьдарч чадахгүй гэж. Томилогдож ирээд би нэг зүйлийг анзаарсан. Энэ нутгийнхан бүгд бие биенийгээ танина, хэн нь хэн бэ гэдгийг мэднэ. Нэгэн хэвийн, байгаа орчин, нөхцөл байдалдаа ч дасчихсан байдаг. Тэр ч утгаараа намайг томилогдож ирэхэд их соргог, сониноор хүлээж авсан. Миний хувьд ч сургууль төгсч ирсэн шинэ боловсон хүчин. Шинэ боломж гэж харж байна. Мэддэг, чаддаг бүхнээ бусдад түгээж, бусдаас ч харилцан суралцаж эрч хүчтэй, сайн сайхныг түүчээлэн ажиллахыг хичээж байна.

-Аль нутгийнх вэ. Сургуулиа хаана төгсөв. Хүсэл, зорилгоо дагаж л энэ албаа сонгосон байж таарна?

-Намайг Пүрэвдоржийн Аззаяа гэдэг. 1996 онд Говь- Алтай аймгийн Гуулин суманд төрсөн. 2004 оноос хойш Улаанбаатар хотод амьдарсан. 2013 онд Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар бүрэн дунд сургуулийг төгсөөд Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуульд элсэн суралцсан. Эмэгтэй алба хаагч элсүүлнэ гэдгийг сонсоод маш их баярлаж хүлээж авсан. Онцгой алба учраас надаас тэсвэр, хатуужил шаардана. Албаа гэсэн сэтгэл зүрх хамгаас чухал гэдгийг би хамгийн түрүүнд бодсон.

2018 онд сургуулиа төгсөөд ОБЕГ-ын даргын тушаалаар энэ ангидаа салаан захирагчаар томилогдож ирсэн. Жил гаруйн хугацаанд ажиллахдаа маш олон зүйлийг сурч, мэдэж байна. Ер нь хүн нийгмийн харилцаанд орсноор амьдралаас их зүйлийг суралцдаг юм байна.

-Эрчүүдийн дунд, тэднийг удирдаж ажиллахад гардаг бэрхшээл гэх үү ойлголцож ажиллахад хүндрэлтэй зүйл байдаг уу, Гол баримталж ажилладаг зарчим тань гэвэл? Эмэгтэй даргатай байх давуу тал нь юу вэ?

-Анх томилогдож ирээд энэ тал дээр өөрийгөө голдог байсан. Команд өгөхөөс эхлээд шингэн хоолойгоор дуугарна. Нэг л хүнд хүрэхгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг байсан. Манай салааны хувьд ч гэсэн эмэгтэй хүнээр удирдуулна гэж төсөөлөөгүй юм шиг байгаа юм. Гэхдээ миний хамт олон намайг их сайхан, халуун дотноор хүлээж авсан. Миний ажлын анхны гараа энэ сайхан хамт олноос эхэлсэн. Би үргэлж баярлаж, хүндэлж явдаг.

Манай салаа бусад салааг бодоход хоорондоо нийтэч, эвсэг, зөөлөн, аядуу хамт олон. Аливаа асуудлыг амархнаар шийдэхийг хичээдэг. Бүтээлч сэтгэхүйтэй. Магадгүй энэ маань эмэгтэй даргатайгийн давуу талтай байх. Томилогдоод ирэхэд дарга маань, “За Аззаяа, Онцгой байдлын алба бол эр зориг, тэсвэр хатуужил шаардана. Тэр дундаа эрчүүдийг удирдаж ажиллахад амаргүй. Эрчүүдийг удирдана гэдэг том дуугарч, халаасандаа гараа хийж алхахыг хэлэхгүй. Хатан ухаанаар удирдаж, эв зүйгээр зааж, зөвлөж ажиллаарай” гэж хэлж байсан.

Миний хувьд ч хамт олны халуун дулаан уур амьсгал, хоорондын харилцааг их чухалчилдаг. Аль болох эв, зүйгээр зохицуулахыг хичээдэг. Манай салаа хуралдаад дотоод журам гаргасан. Ажлаас хоцрохгүй, дүрэмт хувцсаа ёс журмынх нь дагуу цэвэр цэмцгэр өмсөнө, харилцааны зөрчил гаргахгүй, эвсэг байх зэрэг дүрэмтэй. Журам, дүрмээ зөрчвөл хариуцлага хүлээнэ. Бүгд дотоод журамтайгаа танилцаж, гарын үсгээ зурсан. Ажлаас хоцрох ч юм уу, алдаа дутагдал гаргавал, эр хүн хэлсэндээ байх ёстой шүү гээд анхааруулдаг. Салааны алба хаагчдаа хамтаар нь байлгах дуртай. Сайшаал ч бай, шийтгэл ч бай хамтдаа хуваалцдаг байх нь зөв санагддаг. “Би ажлаас хоцроод байвал хамт олон маань надаас болж зэмлэл хүртэж байна. Дахин алдаа дутагдал гаргаж болохгүй юм байна” гэж боддог болчихдог юм байна.

Өглөө ээлжээ хүлээж аваад үүрэг,чиглэлээ өгөхдөө алба хаагчдынхаа биеийн байдал, ар гэрийн асуудлыг заавал асууж тодруулдаг. Бие нь өвдөж, халуурсан ч хэлэхгүй нуудаг хүмүүс байдаг. Сэтгэл зүйн бэлтгэлгүй, бие нь өвдсөн алба хаагч үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрнэ. Алдаа дутагдал гаргана, өөрөө бэртэж гэмтэх аюултай.

Ер нь хамт олныг нэгтгэдэг нэг зүйл бол жаргал, зовлонгоо хуваалцаж, нэгэндээ сэтгэлийн дэм, урам хайрладагт байдаг болов уу гэж боддог. Манай салаа Булган сумынхаа олон нийтийн арга хэмжээнд их идэвхитэй оролцдог. Урлаг, спортоороо тэргүүлдэг. Гал түймэртэй тэмцэх байгууллага байгуулагдсаны 97 жилийн ойгоор  гал унтраах техникийн олон төрөлт спортын “Байлдааны тархалт”ын төрөлд тэргүүн байр эзэлсэн. Зорилтот бүлэгт зориулсан сайн үйлсийн арга хэмжээг ихээр зохион байгуулдаг.

-Анхны дуудлага хэр “сонин” байв. Ер нь сумын хэмжээнд ямар дуудлага зонхилдог вэ?

-Булган сум маань 10 мянга гаруй хүн амтай, том нутаг дэвсгэртэй. Хадлан тэжээл их бэлтгэдэг учраас ялангуяа намрын хуурайшилтын улиралд өвс шатсан дуудлага их ирдэг. Өвсний хадгалалт буруугаас, автозамтай ойр байрлуулсан зэргээс шалтгаалан хуурай өвс шатах тохиолдол их. 2018 оны 10 дугаар сарын 05-нд анхны дуудлагадаа гарсан. Сумын төвөөс 22 км-ын цаана “Алаг толгой” гэдэг газар өвс шатсан. Салаагаа ахалж ажилласан. Эмэгтэй хүн машинаас бууж ирээд хүмүүсээ томилгоожуулаад, багаж хэрэгслээ хуваарилаад эхлэхэд хүмүүс хараад их гайхаад хараад зогсоод байж билээ. Тэгсэн хэлтсийн дарга, салаан захирагч хоёр маань, эмэгтэй хүн явуулсан чинь ямар эвгүй юм бэ, санаа зовоод гэчихсэн цэвэр ус, солих хувцас барьчихсан араас хүрээд ирсэн. Их баярлаж билээ.

Сурч байхад ах нар ярьдаг л байсан. Гал “шинээр ирсэн хүнийг андадгүй” юм гээд. Яг тэр нь болсон байх аа. Өнгөрсөн жил 04 дүгээр сарын 07-нд 24 цагийн дотор галын 7 дуудлагаар ажиллаж билээ. Галаас ирээд хоолойгоо хатааж ч амжаагүй байхад л дараагийн дуудлага ирээд байж билээ. Ер нь дуудлага бүр онцлогтой. Алдаа оноогоо ярилцаад, дүгнэлт хийнэ, дадлагажина.

Машины кабины шат их өндөр шүү дээ. Машинаасаа үсрээд л бууна. Дуудлагаар ажиллаад дараа нь бодоход машиндаа яаж сууж, бууснаа санадаггүй ш дээ. /инээв/

-Автомашин, техник хэрэгсэл, хувцасны хангалт хэр байдаг вэ, удирдлагын зүгээс алслагдсан сум орон нутагт анхаарвал зохих ямар асуудал байна?

-Галын үндсэн болон тусгай зориулалтын хоёр, шуурхай албаны дөрвөн автомашинтай, багаж хэрэгслийн хувьд үүрэг гүйцэтгэх боломжтой. Харин хувцасны хангалт тааруу. Ялангуяа размерын сонголт их муу байдаг.

-Өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох тал дээр хэрхэн анхаарч байна…

-Гал унтраах улсын хяналтын байцаагчийн эрх олгох сургалтанд хамрагдаж байцаагчийн эрх авсан. Гал түймэр унтраах хяналтын  байцаагч болоод өөрийн хариуцан ажилладаг  аж ахуйн нэгж албан байгууллагуудад галын аюулгүй байдлыг хангах талаар шинэ арга барилыг ард иргэдэд түгээн дэлгэрүүлэх, холбогдох хууль тогтоомж дүрэм журамд өөрийн санал бодлоо илэрхийлж санаачлагатай идэвхитэй ажиллана гэж бодож байгаа. Ард иргэдэд аль болох энгийн зүйл таалагддаг. Дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэх шаардлагыг тавихдаа энгийн ойлгомжтойгоор тайлбарлаж, зөвлөн туслах хэлбэрээр хамтран ажиллахыг хичээдэг.

Өнгөрсөн жил Япон улсад Өргөн хүрээний бүсийг хамарсан Гал түймэр унтраах, түргэн тусламж үзүүлэх богино хугацааны сургалтанд хамрагдсандаа маш их баяртай байгаа. Энэ жил Япон улсад зарлагдсан магистрын хөтөлбөрт хамрагдах зорилт тавиад англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч, хичээж байна. Залуу хүн зориглоод, төлөвлөөд, хичээгээд, мөрөөдөөд явж байхад амжилтанд хүрнэ л гэж боддог. Онцгой байдлын байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд мэргэжил, мэдлэгээ дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэхэд хамт олноо удирдан чиглүүлж, шилдэг, тэргүүний хамт олон болох зорилт тавин ажиллаж байна даа.

-Эх хүн гэдэг ямагт үрийнхээ төлөө амь, амьдралаа зориулсан буянтай ачтан. Алс хол томилолт өвөртлөөд явахад ээж нь дагаад ирсэн гэж ярьж байсан. Ээжийнхээ тухай яриач…

-Ээж маань бидэнтэй хамт амьдарч байгаа. Сургууль төгсөхөд ээж маань Говь-Алтай аймагт байсан юм. Хүний газар охин хүүхэд амаргүй, хамт явна гээд дагаад ирсэн. Ээждээ маш их хайртай. Бид эцэг, эхээс хоёулаа. Ээж маань намайг 21 настайдаа төрүүлж байсан юм. 19 жилийн дараа дүүг маань төрүүлж, эрэгтэй дүүтэй болсон. Одоо таван настай. Хүүхэдтэй маань дэрсхэн хамт өсч байна. Ээжийгээ жаргалтай эмэгтэй байлгахыг хүсдэг. Зөв явах, сэтгэл санааг нь зовоохгүй, амар амгалан байлгахыг хичээдэг, Ээж маань 45 настай, би 24 тэй, яг л найзууд шиг байдаг. Ээждээ аль болох ачаа үүрүүлэхгүй, өөрсдөө амьдралаа аваад явахыг хичээдэг. Цай, сүүнийхээ дээжийг өргөхдөө ч ээж маань эрүүл энх  байж, урт наслаарай гэж залбирдаг даа.

-Мөрөөдөл, зорилгоо биелүүлж мөрдэстэй албандаа тод гялалзаж байгаа танд ажлын амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа?

-Мэдээж залуу хүнд алдаа дутагдал байдаг л байх. Гэхдээ албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, нэр төртэйгээр ажиллах болно оо. Онцгой байдлын албанд Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа эмэгтэй алба хаагчдынхаа төлөөлөл болж “Онцгой мэдээ” сониндоо ярилцлага өгсөндөө маш их баяртай байна. Эмэгтэйчүүд бид энэ албаныхаа сүүн цагаан сэтгэл, сүүдэр унагахгүй нар, халуун дулаан сэтгэл, хамаг бүгдийн чимэг юм шүү гэж хэлмээр байна.

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент3 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм3 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий3 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр3 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм3 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа