Эдийн засаг

Нийгмийн даатгалын сангийн орлого 9.7 хувиар өслөө

Нийтэлсэн

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр 2020 оны эхний 2 сард нийгмийн даатгалын сангийн орлого  440.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 39.1 (9.7%) тэрбум төгрөг, зарлага 428.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 57.9 (15.6%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 39.1 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 35.7 (12.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 1.1 (2.2%) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 1.0 (15.8%) тэрбум төгрөгөөр буурчээ гэж Үндэснийс Статистикийн Хорооноос мэдээллээ.

Эх сурвалж: ҮСХ

Exit mobile version