Энтертайнмент

Эрчүүдэд бэлэглэхэд тохиромжтой цэцэг

Нийтэлсэн

Годонхой цэцэг нь зоримог, аливаад тэмүүлэмтгий, тэргүүлэгч гэсэн утгыг агуулдаг учир ихэвчлэн эрчүүдэд уг цэцгийг бэлэглэдэг. Мөн энэ цэцгийг хайр сэтгэлд аз жаргал, амжилт авчирдаг гэж үздэг байна.

Годонхой цэцэг Ароидын овгийн ургамал бөгөөд латин нэршил нь антуриум юм. Антуриум гэдэг нь латинаар “Anthos”-цэцэг, “oura”-сүүл гэсэн хоёр үгийн нийлэмж бөгөөд утгачлан орчуулвал “сүүлт цэцэг” гэсэн утгатай.

Годонхой цэцгийн эх орон нь төв болон өмнөд Америк. Дэлбээ навч нь улаан, цагаан, ягаан, холимог алаг өнгөтөй байдаг. Зөв арчилбал цэцэглэлт нь хавраас намар орой болтол үргэлжилдэг бөгөөд бусад цэцэгсийн адил өвөл амардаг.

Годонхой цэцгийн арчилгаанд зөв усалгаа хамгийн чухал. Услах ус нь бүлээн зөөлөн, тавьж хонуулсан, буцалсан ус байвал бүр сайн. Навчийг нь тогтмол цэвэрлэж шүршигчээр шүрших ёстой.

Нарны гэрэлд дуртай ч шууд тусахгүй газарт байрлуулвал сайн. Годонхой хэвийн ургалт, өтгөн цэцэглэхэд мэдээж хангалттай хэмжээний бордоо шаардлагатай.

Цэцэглэх үед хоёр долоо хоногт нэг удаа, өвөлдөө сард нэг удаа органик болон минералын бордоогоор ээлжилж бордох хэрэгтэй. Мөн жил бүрийн хавар хөрсийг нь солих шаардлагатай юм байна. Цэцгийн сав нь өргөн, намхан байвал тохиромжтой ба сав нь томдвол цэцэглэлт нь удааширч багасдаг ажээ.

Exit mobile version