CRI Монгол радио

Шинжлэх ухаанчаар халдвартай тэмцэж байна

Нийтэлсэн

 

“Өвчний эсрэг хүн төрөлхтний хамгийн хүчтэй зэвсэг бол шинжлэх ухаан, технологи юм. Дэлхий нийт томоохон гамшиг, цар тахлыг даван туулахад шинжлэх ухааны хөгжил дэвшил, технологийн шинэчлэлээс салж чадахгүй.” Шинэ төрлийн коронавирусын халдвар гарсны дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин шинжлэх ухааны үндэслэлтэйгээр урьдчилан сэргийлж хяналтдаа авах, халдвартай тэмцэх явцад шинжлэх ухаанч судалгааны үүргийг дээд хэмжээгээр чухалд үзэж, энэ чиглэлээр олон удаа заавар гаргажээ.

Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эмчлэхэд анхаарал хандуулж, эдгэрүүлэх түвшинг дээшлүүлэн, нас баралтын хэмжээг хамгийн доод түвшинд барих ёстой гэж Ши Жиньпин онцлов. Хятадын уламжлалт анагаах ухаан ба Европын эмчилгээг хослуулахын зэрэгцээ эдгэрсэн өвчтөний цусны плазмыг сэлгэх аргачлал халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна.

Вакцин, эм бэлдмэл, шинжилгээний урвалж нь хүмүүсийн анхаарлын төвд байж, нийгэм даяар хүлээлт үүсгээд байна. Үүнийг түргэвчлэх үүрэг даалгаврыг Хятадын удирдагч өгсөн юм. Өнөөдрийн байдлаар Хятад улсын вакцины судалгааны ажил урагштай байна.

Вирусийн эх үүсвэр ба тархалтын судалгааг сайтар хийж, өвчний хаанаас сурвалжтай, хэрхэн тархах хандлагыг тодорхой ойлгож, нарийвчлал, шалгалтын үр дүнг сайжруулах хэрэгтэй гэж Ши Жиньпин цохон тэмдэглэв. Шинэ төрлийн коронавирусийн “ойр хавьталтын шинжилгээний аппарат” зэрэг систем нь биг датаг ашиглаж, халдварт өвчний судлал ба эх үүсвэрийг эрэн сурвалжлах ажлыг гардан хийж байна. Урвалжийн чадавх тасралтгүй дээшилж байна.

Урт хугацааны бодлого хэрэгжүүлэн, цаашид ард иргэдийн эрүүл мэндийн амар амгалан байдлыг буй болгоно. Ши Жиньпин ирээдүйд чиглэсэн стратеги төлөвлөж, био аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болгон, өвчнөөс урьдчилан сэргийлэх ба нийгмийн эрүүл мэндийн судалгааны систем, чадавхын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй гэж онцоллоо.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал зааврын дагуу бид халдварын тархалтыг хянах, оношлох, урьдчилан сэргийлэх, эмчлэх, тогтоон барих талаар шинэ амжилт гаргаж, улмаар халдварын тархалтыг таслан зогсоох дайнд ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна.

Exit mobile version