CRI Монгол радио

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Нийтэлсэн

Сүүлийн үед шинэ коронавирусийн уушгины хатгалгаа дэлхийн 100 гаруй улс орон бүс нутагт тархаж буйтай холбогдуулан ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом “Дэлхий нийтээр эв санаагаа нэгтгэн, цар тахлын эсрэг дайн зарлах ёстой” хэмээн уриалжээ. Хятад улсын хувьд Үханий цар тахлаас урьдчилан сэргийлж, таслан зогсоох ажилд туйлын их ахиц гарсан бөгөөд эрдэм шинжилгээний мэдээлэл, хуримтлуулсан туршлагаа дэлхий нийттэй хуваалцан, шуурхай тусламж үзүүлж байна.

2-р сарын 2-нд, “Эрүүл энх-Хятад улс” Вичатын тавцанд эрүүл мэндийн үндэсний хорооноос шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх удирдамжийн эхний хэвлэлийг нийтэлсэн. Мөн ахмад настан, хүүхэд, сурагчдад зориулан коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх удирдамж гаргасан байна. Түүнчлэн цэцэрлэг, сургууль, асрамжийн газар, албан газар зэрэг тодорхой газруудад коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх холбогдох удирдамж гаргасан бөгөөд мэргэжилтний зөвлөмж нийтэлжээ.

“Дэлхийн цаг” нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа энэхүү зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэнэ. Зөвлөмжийг клиник практик дунд цаашид нэмэлт засвар оруулан боловсронгуй болгох бөгөөд бүс нутгийн өвөрмөц байдлынхаа дагуу ашиглаарай гэж Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо зөвлөсөн байна.

Ахмад настнуудад зориулсан заавар зөвлөмж

Ахмад настнуудын хувьд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хувийн хамгаалалтын арга хэмжээ, гарын ариун цэврийн шаардлага, эрүүл ахуйн дадал хэвшилтэй болгоход анхаарч, хувийн хэрэглээний зүйлсийг хамтдаа хэрэглэхээс зайлсхийж, агааржуулалтыг сайжруулж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Ахмад настан халуурах, ханиалгах, хоолой өвдөх, цээж өвдөх, амьсгаадах, тамирдах, дотор муухайрч бөөлжих, гүйлгэх, коньюнктивит, булчин шөрмөс өвдөх зэрэг шинж тэмдгүүд илрэх тохиолдолд дараах арга хэмжээг авна уу.

-өөрийгөө тусгаарлаж, бусад хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй.

-эмнэлгийн ажилтнууд эрүүл мэндийн байдалд үнэлгээ хийж, өвчний байдлыг үндэслэн эмнэлэгт хүргэн эмчлүүлнэ. Эмнэлэгт хүргэх замдаа эмнэлгийн зориулалттай амны хаалт зүүж, нийтийн тээрийн хэрэгсэл ашиглахаас зайлсхийх хэрэгтэй.

-халдвар авсан байж болзошгүй тохиолдолтой ойр байсан бол даруй бүртгүүлж, анагаахын ажиглалтад хамрагдах ёстой.

-олноор цугларах, хамт хооллохоос зайлсхийх ёстой.

-Халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрч, шинэ коронавирусийн халдвар авснаар оношлогдсон тохиолдолд ойр байсан хүмүүс нь 14 хоног ажиглалтад хамрагдана. Өвчтөн эмнэлэгт хэвтэх, нас барах тохиолдолд сууж байсан орон байрыг халдваргүйжүүлнэ. Халдваргүйжүүлэлтийн тусгай аргыг тухайн халдвар судлалын төвийн мэргэжилтэн эсвэл мэргэшсэн гуравдагч этгээдээр хийлгэнэ. Орон сууцыг нь ариутгаагүй тохиолдолд ашиглахгүй байхыг зөвлөж байна.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүүхдэд зориулсан заавар зөвлөмж

-хүн олонтой газар очихгүй, цуглаан, найрт оролцохгүй байх.

-гадагш гарахдаа амны хаалт зүүх бөгөөд ээж, аав, өвөө, эмээдээ амны хаалтаа зүүхийг нь сануулах хэрэгтэй.

-унтаж амрах дэглэмээ зохицуулж, эрүүл зөв хооллох хэрэгтэй. Хооллохоос өмнө гараа сайтар савандаж угаана. Гэртээ ээж, аавтайгаа байнга спортоор хичээллээрэй.

-Найтаах, ханиахдаа ам, хамраа ханцуйгаараа юм уу эсвэл цаасаар таглах зуршилтай болоорой

-хэрэв халуурч, өвдсөн тохиолдолд ээж, аавтайгаа хамт даруй эмнэлэгт хандаарай.

шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх сурагчдад зориулсан заавар зөвлөмж

-сурагчид аль болох гэртээ байж, айл хэсэх, олон хүнтэй газар очихоос зайлсхийх хэрэгтэй.

-сурагчдын халууныг өдөр бүр хэмжихийг зөвлөж байна.

-өвлийн амралт дуусах үеэр, сурагчдад бие зовуурлах шинж тэмдэг илрээгүй бол сургуульдаа очиж болно. Хэрэв сэжигтэй шинж тэмдэг илэрвэл даруй сургууль эсвэл аав ээждээ мэдэгдэж, цаг алдалгүй эмчлүүлж, бүрэн эдгэрсний дараа сургуульдаа орно.

-сурагчид нийтийн тээврээр явахдаа эмнэлгийн зориулалттай амны хаалт эсвэл N95 амны хаалтыг зүүх хэрэгтэй.

-гараа тогтмол угааж, нийтийн тээврийн бариул, хашлага зэрэг эд зүйлд хүрэхээс зайлсхийх хэрэгтэй.

-ойр орчны хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг ажиж, халдвар авсан сэжигтэй шинж тэмдэг илэрсэн хүнээс зайгаа барих ёстой

Шинэ коронавирусийн халдвараас цэцэрлэг, сургуулийг урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж

-сурагчид сургуульдаа явж ирсний дараа өдөр бүр биеийн халуунаа үзэж, эрүүл мэндийн байдалдаа хяналт тавьж, гадагш гарахаа багасгаж, бусад хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй.

-багш, сурагчидтай ойр байх сургуулийн орчинд эмнэлгийн зориулалттай буюу N95 амны хаалтыг зүүж, үйл ажиллагааны цар хүрээг багасгах хэрэгтэй.

-Сургууль нь сурагчдын эрүүл мэндийн байдлыг сайтар ажиглаж, өдөрт хоёр удаа халууныг үзэж, хичээл тасалсан, эрт явсан, чөлөө гуйсан зэргийг сайтар бүртгэж, хэрэв сурагчдаас биеийн зовиур илэрсэн тохиолдолд сургуулийн менежерт нэн даруй мэдэгдэж, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад тусалж ойр харьцсан менежмент, халдваргүйжүүлэлт хийх хэрэгтэй.

-Сургуулиуд өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа зохион байгуулахаас зайлсхийх хэрэгтэй. Хичээлийн байр, сурагчдын байр, номын сан, үйл ажиллагааны төв, хоолны газар, танхим, багш нарын ажлын өрөө, жорлон зэрэг үйл газруудын агааржуулалт, цэвэрлэгээг тогтмолжуулж, гар ариутгагчаар хангахыг зөвлөж байна.

Онцгой талбайд зориулсан Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх Асрамжийн газарт зориулсан заавар зөвлөмж

-Халдварт өвчин тархсан дэгдэлтийн үед ахмад настны асрамжийн газруудад хөл хорио тавихыг зөвлөж байна. Зарчмын хувьд гаднын хүмүүсийн айлчлалыг хүлээж авахгүй байх хэрэгтэй. Ахмад настан асрамжийн газраас гарахгүй байж, шинээр ирэх гэж буй ахмад настныг асрамжийн газар хүлээж авахгүй байж, гадагш гарах яаралтай шаардлагатай бол асрамжийн газартаа буцан ирсний дараа биеийн байдалд нь ажиглалт хийх хэрэгтэй.

-Зорилтот бүлгийн энэ хүмүүсийг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх өдөр тутмын арга хэмжээ. Үүнд:

(1)Ажилтан, ахмад настнууд холбогдох мэдлэгтэй байж, хувийн эд зүйлийг хамт хэрэглэхээс зайлсхийж, агааржуулалт, халдваргүйжүүлэлт хийх хэрэгтэй. Ахмад настан, ажилтнуудын эрүүл мэндийн бүртгэл хөтөлж, өглөө болгон шинжилгээ өгч, эрүүл мэндийн бүртгэл хийхийг зөвлөж байна.

(2)Ажилтанд өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нэн даруй ажлаа зогсоож, эмнэлэгт хүрч, шинжилгээ өгөх ёстой. Шинжилгээгээр шинэ коронавирусийн халдвар эсвэл бусад хижиг тахлын халдвар аваагүй гэх хариу гарвал ажлын байрандаа буцаж болно.

(3)Айлчлан ирсэн зочдын бүртгэлийн системийг бий болгох. Шинэ коронавирусийн халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн зочдод нэвтрэх эрх олгохгүй байх. Ирсэн зочид эмнэлгийн зориулалттай амны хаалт зүүхийг зөвлөж байна.

(4)Өрөөний агааржуулалтыг сайтар хийхийг зөвлөж байна. Өдөрт хоёр удаа дор хаяж 30 минут цонхоо онгойлгоно уу. Цонхоо онгойлгож агааржуулалт хийх боломжгүй бол механик агааржуулалт хийх ёстой. Өвлийн улиралд цонх онгойлгож, агааржуулалт хийхдээ өрөөн дэх болон гаднын температурын зөрөөнөөс болж ханиад хүрэхээс болгоомжлоорой.

(5)Ахмад настнуудад гараа тогтмол угаах сайн зуршлыг бий болгож, цэвэр, эрүүл ахуйн орчин бүрдүүлэхийг зөвлөж байна.

(6)Тусгаарлах өрөө бэлтгэж, өвчний сэжигтэй шинж тэмдгүүд илэрсэн өндөр настнуудыг тусгаарлан эмчлэхэд ашиглана. Өвчний шинж тэмдэг илэрсэн настай хүмүүсийг цаг тухайд нь тусгаарлаж, бусад хүмүүст халдварлахаас зайлуулсхийх ёстой.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх Ажлын оффист зориулсан заавар зөвлөмж

-Ажилтнууд өөрсдийн эрүүл мэндийн байдалдаа хяналт тавих хэрэгтэй, шинэ коронавирусийн халдварын сэжигтэй шинж тэмдэг болох халуурах, хуурай ханиалгах, хоолой өвдөх, амьсгал давчдах, ядарч сульдах, бөөлжих, гүйлгэх, булчин өвдөх байдал илэрвэл, ажилдаа очихгүй байхыг зөвлөж байна.

-Хэрэв шинэ коронавирусын халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн хүн байвал тэднийг ажлын газраас явахыг шаардаж болно.

-Нийтийн зүйлсийг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийх ёстой.

-Ажлын оффистоо агааржуулалт сайтар хийхийг зөвлөж байна. Агааржуулалтын систем эсвэл яндангийн сэнс хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаж, агааржуулагчийн шүүлтүүрийг тогтмол цэвэрлэж, цонхоо онгойлгож агааржуулалт хийгээрэй.

-Ариун цэврийн өрөөндөө гар ариутгагч шингэн тавьж, усны цорго зэрэг усан хангамжийн төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангахыг зөвлөж байна.

-Орчин ахуйгаа цэвэр байлгаж, хог хаягдлаа цаг тухайд нь цэвэрлээрэй.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх Тээврийн хэрэгсэлд зориулсан заавар зөвлөмж

-Шинэ коронавирусийн халдвар гарсан бүсийн нийтийн тээвэрт ажиллаж буй ажилчид эмнэлгийн зориулалттай эсвэл N95 амны хаалт зүүж, өдөр бүр эрүүл мэнддээ хяналт тавиарай.

-Нийтийн тээврийн хэрэгсэлд термометр, амны хаалт зэрэг зүйлтэй байхыг зөвлөж байна.

-Нийтийн тээврийн хэрэгслийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх давтамжийг нэмэгдүүлж, цэвэрлэх, халдваргүйжүүлэх ажлын бүртгэл хөтлөхийг санал болгож байна.

-Нийтийн тээврийн хэрэгслийг сайтар агааржуулах ёстой.

-Өртөө буудал, машин тэрэгний тасалгааг ариун цэвэр, эмх цэгцтэй байлгаж, цаг тухайд нь цэвэрлээрэй.

-Жолооч, галт тэрэгний ажилчдын ажиллах, амрах цагийг зохистой тохируулж, тэдэнд хангалттай амрах цаг өгөөрэй.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх Олон нийтийн талбайд зориулсан заавар зөвлөмж

-Уг зөвлөмжийг худалдааны төв, ресторан, кино театр, караоке, интернет кафе, нийтийн угаалгын өрөө, спортын заал, үзэсгэлэнгийн танхим, галт тэрэгний өртөө, метроны буудал, онгоцны буудал, нийтийн автобус зэрэг газарт ашиглана.

1. Олон нийтийн газар ажиллагсад өөрсдийн эрүүл мэндийн байдалдаа хяналт тавиарай. Хэрэв танд шинэ коронавирусийн халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрвэл ажилдаа гарахгүй байхыг зөвлөж байна.

2. Хэрэв шинэ коронавирусийн халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн ажилтан гарвал, тэднийг ажлын газраасаа явахыг шаардаж болно.

3. Нийтийн эд зүйлсийг тогтмол цэвэрлэн ариутгаж, халдваргүйжүүлэлт хийх ёстой.

4. Ажлын оффистоо агааржуулалт сайтар хийхийг зөвлөж байна. Агааржуулалтын систем эсвэл яндангийн сэнс хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаж, агааржуулагчийн шүүлтүүрийг тогтмол цэвэрлэж, цонхоо онгойлгож агааржуулалт хийгээрэй.

5. Ариун цэврийн өрөөндөө гар ариутгагч шингэн хангалттай тавьж, усны цорго зэрэг усан хангамжийн төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангахыг зөвлөж байна.

6. Орчин ахуйгаа цэвэр байлгаж, хог хаягдлаа цаг тухайд нь цэвэрлээрэй.

7. Шинэ коронавирусийн халдварын голомт бүсэд, иргэн та олон нийтийн газраар явахаа багасгаж, ялангуяа хүн олонтой, агааржуулалт муутай газруудад очихоос зайлсхийхийг зөвлөж байна.

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх Гэр орондоо тусгаарлах тухай зөвлөмж

-Халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй хүн агааржуулалт сайтай ганц хүний өрөөнд сууж, бүх хүмүүсийг хүлээн авч уулзахаас татгалзах ёстой.

-Гэр бүлийн гишүүд өөр өөр өрөөнд байх ёстой, хэрэв тийм боломжгүй бол наанадаж 1 метрээс доогүй зайд, өөр ор хэрэглээрэй. Сэжигтэй шинж тэмдэг илэрсэн хүн үйл ажиллагааны хүрээгээ багасгаж, хөл хумих шаардлагатай. Хамт хэрэглэх орон зай, тухайлбал гал тогооны өрөө, ариун цэврийн өрөөг сайтар агааржуулж, цонхоо онгойлго.

Тархалтаас урьдчилсан сэргийлэх

-Гэр бүлийн гишүүд сэжигтэй шинж тэмдэг илэрсэн хүнтэй нэг өрөөнд байх тохиолдолд бүгд хацартаа чанга наалдуулсан эмнэлгийн мэс заслын амны хаалт зүүх хэрэгтэй. Гарынхаа ариун цэврийг анхаарч, биеийн шүүрэлтэй шууд хүрэлцэхгүй байх шаардлагатай, мөн дам байдлаар халдвар авах боломжтой бүх зүйлсийг хамт хэрэглэхээс татгалзах ёстой.

Бохирдолтой бодисыг устгах

Хэрэглэсэн бээлий, салфетак, амны хаалт болон бусад хог хаягдлыг өвчтөний өрөөний тусгай зориулалттай хогийн уутанд хийж, бохирдолтой бодис хэмээн тэмдэг хийж хаях хэрэгтэй.

“Дэлхийн цаг” нэвтрүүлэг энэ дугаартаа коронавирусын цар тахлын аюул занал, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай заавар зөвлөмж хүргэж байна. “Эрүүл энх-Хятад улс” Вичатын тавцанд эрүүл мэндийн үндэсний хорооноос шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх удирдамжийн эхний хэвлэлийг нийтэлснээс сонсогч танд түүвэрлэн хүргэж байна. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх холбогдох удирдамж гаргасан мэргэжилтний зөвлөмжид маш чухал онцгойлон тусгагдсан нэгэн зөвлөмжийг хүргэж байна.

Учир нь доорхи шинж тэмдэг илэрвэл гэртээ тусгаарлахаа даруй больж эмнэлэгт хандах хэрэгтэй юм байна. Үүнд

-Амьсгалахад хэцүү болж хөдлөхөд цээж дүүрэх, амьсгаадах үед

-Нойрмоглох, хольж сольж ярих, өдөр шөнийг ялгахгүй болох зэрэг мэдрэлийн асуудал илрэх

-Гүйлгэх

-39 хэмээс дээш халуурах

-Гэр бүлийн бусад гишүүнд шинэ коронавирусийн халдвар авсан сэжигтэй шинж тэмдэг илрэх нөхцөлд нэн даруй эмнэлэгт хандах ёстой.

“Дэлхийн цаг” нэвтрүүлгийн Мэргэжилтний зөвлөгөөг тухлан сонсохыг урьж байна.

2019 оны 12-р сараас хойш Хүбэй мужийн Үхань хотод шинэ коронавирусийн уушгины хатгалгаа өвчин дэгджээ. Одоогийн тоо баримтаас үзвэл, олонх нь энгийн өвчтөн юм. Үүний зэрэгцээ жил бүрийн өвлийн сүүлч, хаврын эхэн сард ханиад, томуу дэлгэрдэг үе учраас сүүлийн үед халуурсан хүмүүсийг хүлээж авах эмнэлэг өвчтөн олонтой байна. Халуурсан зарим өвчтөн халдвар авах эрсдэлээс зайлсхийхийн тулд гэртээ тусгаарлаж байгаа юм. “Шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааг эмчлэх хөтөлбөр”, “Шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны хянан, урьдчилсан сэргийлэх төсөл”, “Томууг эмчлэх хөтөлбөр” зэргийн дагуу, гэртээ тусгаарлах хүмүүст зориулан тус зөвлөгөөг боловсруулсан юм.

Ямар ч тохиолдолд халуурсан хүн гэртээ тусгаарлах тухай зөвлөгөө

Өвөл хаврын улиралд амьсгалын системийн халдвар өвчин дэлгэрдэг оргил үе учраас энгийн ханиад, томуу болон шинэ коронавирусийн уушгины хатгалгаа зэрэг нь бүгд халууруулдаг. Гэвч шинж тэмдэг нь харилцан адилгүй юм. Тухайлбал энгийн ханиад найтаалгах, нус гоожих, хоолой өвдөх зэрэг амьсгалын замын дээд хэсгийн шинж тэмдэг илэрч, биеийн шинж тэмдэг хөнгөвтөр, халуурахгүй юм уу эсвэл халуурах хугацаа нь богино байдаг. Томуу бол өндөр халуурах, бүх биед хүнд шинж тэмдэг илэрч, жихүүдэс хүрэх, толгой өвдөх, бие өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, хуурай ханиалгах, цээж өвдөж, дотор муухай оргих, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэгтэй юм. Харин шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгаа нь халуурах, тамирдах, хуурай ханиалгах шинж тэмдэгтэй. Цөөн тооны зарим өвчтөнд хамар битүүрэх, нус гоожих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хэрэв халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрвэл гэртээ тусгаарлах аргаар ажиглалт хийхийг зөвлөж байна.

Шинж тэмдэг хөнгөвтөр, биеийн халуун 38 хэм хүрээгүй, амьсгаадах, цээж дүүрэх, амьсгалахад төвөггүй, амьсгал, цусны даралт, зүрхний цохилт зэрэг дархлааны шинж тэмдгүүд тогтвортой байх.

Амьсгалын систем, зүрх судасны систем зэргийн үндсэн өвчингүй, жингийн илүүдэлтэй биш байх нөхцөлд гэртээ ажиглалт хийж тусгаарлана. Ийм хүмүүст зориулж зөвлөхөд

-Илүү амрах, тэнцвэртэй хоол тэжээлд анхаарлаа хандуулах, хөнгөн хоолны дэглэм барих, өөх тосноос зайлсхийх хэрэгтэй.

-Дэлүү, ходоодны хэвийн ажиллагааг хангахын тулд бүлээн ус сайн уугаарай.

– Ням бактер дарангуйлах эмийг дураараа хамаагүй ууж болохгүй

-Амны хаалтыг зөв зүүн хэрэглэж, гэр бүлийн гишүүдээсээ тусдаа хооллох бөгөөд тэднээс 1.5 метрээс доошгүй зайд байх ёстой.

-Жихүүдэс хүрч даараад байвал халуун буулгах ургамлын гаралтай эм ууж болно.

-Даарах, халуурах, булчин шөрмөс өвдөн ханиалгаж байгаа хүмүүс халууныг хөөж, хор тайлах, уушги цэвэрлэж ханиад намжаах хятадын уламжлалт анагаахын ургамлын гаралтай эм хэрэглэж болно.

-Тамирдах, дотор муухай оргих, гүйлгэх хүмүүс шар ус хатааж, хөлс гаргах төрлийн ургамлын эмийг ууж болно.

-Халуурч, хоолой өвдөж байгаа өвчтөн халууныг арилгаж, хор тайлж, хоолойн үрэвсэл дарах ургамлын эм ууж болно.

-Халуурч өтгөн хатаж буй өвчтөн суулгах төрлийн эмийг зохих хэмжээгээр хэрэглэж болно.

-Халуурч, биеийн халуун 38.5 хэмээс дээш болбол бүлээн нойтон алчуур эсвэл мөс багцалсан ороолт тавих зэрэг аргаар халууныг бууруулж, халуун арилгаж, өвчин намдаах эм уухыг зөвлөж байна. Халуун арилгаж, хор тайлах эмийг ч хэрэглэж болно.

НЭВТ: Халуурсан өвчтөн гэртээ хянан урьдчилсан сэргийлэх

-Гэртээ 7 хоног тусгаарлахыг зөвлөж байна.

-Орчноо цэвэр, агааржуулалттай байлгаж, өдөрт гурван удаа тус бүр 30 минут агааржуулах шаардлагатай, агааржуулах үедээ даарахаас болгоомжил.

-Амны хаалтаа зөв зүүж, ханиаж найтаахдаа тохойгоороо халхлахыг зөвлөж байна. Алгаараа халхалж болохгүй. Гараа байнга угааж, гараа угаагаагүй нөхцөлд ам, хамар, нүдэндээ хүрч болохгүй, бие зассаны дараа суултуурын тагийг дарж ус гоожуул.

-Олуулаа цуглаж хамт хооллохоос зайлсхийж, хүн олонтой газар байх хугацааг аль болох богиносго.

-Халуурч ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрвэл өөрийгөө тусгаарлах аргыг сайн эзэмшиж, нэг хүнийг нэг өрөөнд тусгаарлана. Хэрэв боломжгүй юм бол гэр бүлийн гишүүд хоорондоо 1.5 метрээс илүү зайтай байх хэрэгтэй. Хаалгаа байнга хаалттай байлгаж, өрөөнүүд хооронд агаар нэвтрүүлэхээс зайлсхий. Төв агааржуулагчийг битгий хэрэглээрэй.

-Эмнэлэгт явахдаа амны хаалт заавал зүүх хэрэгтэй.

-Халуурсан өвчтөний хэрэглэсэн амны хаалтыг уутанд хийж битүүлэн хогийн саванд хаяна.

Гэртээ байгаа халуурсан өвчтөний гол шинж тэмдгийг хянан шалгах

-Биеийн халууны хэмжээг нягт ажиглана, өдөрт хоёроос доошгүй удаа шалгахыг зөвлөж байна.

-Цээж дүүрэх, амьсгаадах, зүрхний цохилт түргэсэх зэрэг шинж тэмдэг байгаа эсэхийг ажиглана.

-Гүйлгэх, бөөлжих зэрэг хоол шингээлтийн системийн шинж тэмдэг хүндэрсэн эсэхийг ажиглана

Гэртээ тусгаарлах явцад илэрсэн хэвийн бус шинж тэмдгийг шийдвэрлэх зөвлөгөө:

-Биеийн халуун хоёр цагаас илүү хугацаанд буурахгүй байх. Цээж дүүрч, амьсгаадах тохиолдолд эмнэлэгт эмчлүүлэхийг зөвлөж байна.

-Нэг минутад 30, түүнээс дээш удаа амьсгалж, амьсгалахад хэцүү болж, уруул хөхрөх зэрэг шинж тэмдэг илэрвэл түргэн тусламж дуудаж эмнэлэгт хүргүүлнэ.

НЭВТ: “Дэлхийн цаг” нэвтрүүлэг энэ удаа шинэ коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн нөхцөлд нэн даруй өөрийгөө хэрхэн тусгаарлах, хүндэрсэн үед эмнэлэгт яаралтай хандах талаар “Эрүүл энх-Хятад улс” Вичатын тавцанд эрүүл мэндийн үндэсний хорооноос нийтэлсэн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх мэргэжилтний зөвлөмжийг редакторлан хүргэлээ. Тус зөвлөгөөг клиник практик дунд цаашид нэмэлт засвар оруулан боловсронгуй болгох бөгөөд бүс нутгийн өвөрмөц байдлын онцлогт тохируулан ашиглах боломжтойг дурдсан байна.

Exit mobile version