Covid-19

ЭМЯ: Европын зарим орон гадаад иргэдэд тусламж үзүүлж чадахгүй гэж мэдэгдлээ

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яам цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна

Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн хугацаанд Итали, Испани, Франц, АНУ, ХБНГУ-д халдварын тархалт нэмэгдсээр байна. Европын зарим улс гадаадын иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй, дэлгүүр худалдааны төвүүд бага хэмжээгээр хүнс, бараа худалдана хэмээн мэдэгдсэн байна. Харин БНХАУ-ын Ухань хотод өчигдөр анх удаа халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй. ДЭМБ-аас ээлжит хурлаа хийж хэн бүхнийг эрсдэлд бэлэн байхыг уриаллаа” хэмээв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Одоогийн байдлаар Тусгаарлан ажиглалтад 1706 иргэн байна. 309 сэжигтэй тохиолдлоос 5 тохиолдол батлагдсан, 4 тохиолдол сэжигтэй хэмээн ажиглагдаж байна” гэв.

Exit mobile version