Нийгэм
Д.Сумъяабазар: Дөрөвдүгээр сарын 15 гэхэд шатахууны үнэ 200 төгрөгөөр буурна
Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу газрын тосны бүтээгдэхүүний үнийг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Өмнө нь ч гэсэн шатахууны үнийн өсөлт, бууралт манай улсад ирэхдээ сарын хоцрогдолтой орж ирдэг байсан. Тэр жишгээр өчигдрөөс шатахууны үнэ 100 төгрөгөөр литр тутамдаа буурч эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 15 гэхэд шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр бурах боломжтой болж байна.
Шатахуун хангамжийн тогтвортой нөөцтэй байх асуудалд анхаарч байгаа. Өнөөдрийн байдлаар 40 хоногийн нөөцтэй байна. АИ-92 бензин 32 хоногийн нөөцтэй, дизель түлш 39 хоногийн нөөцтэй байна” гэлээ.