Бидэнтэй нэгд

Нийгэм

Коронавирусийг тойрсон худал, үнэн мэдээллүүд

Нийтэлсэн

БНХАУ-д дэгдээд байгаа короновирусийн шинэ төрлийн вирусийн талаар олон нийтийн сүлжээнд үнэн, худал нь тодорхойгүй мэдээллүүд гарч байна.

Тухайлбал:

  1. Коронавирусийн халдвар манай улсад ороод ирсэн.
  2. Сурагчдад зориулсан цахим хичээлийг зааж эхэллээ.
  3. Оношлуур байхгүй юм чинь коронавирусийн халдварыг мэдэхгүй байна.
  4. Амны хаалт, ариутгагч бодис, спиртний үнэ нэмэгдэж, тасарсан.
  5. Монгол-Хятадын хилийн боомтууд хаагдсан.
  6. Хорио цээрийн дэглэм тогтоохоор хүнс ховордоно. Хүнсээ цуглуулж авцгаая гэх мэдээллүүд хөвөрсөөр байна.
  7. Архангай аймагт коронавирсийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.
Коронавирусийн тархалтын талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол Улсын Эрүүл мэндийн яамны эмч, мэргэжилтнүүдийн мэдээлэл бодит болохыг тус яамнаас зөвлөлөө.

Ингээд ЭМЯ-ны мэргэжилтнүүдийн өнөөдөр 11:00 цагт өгсөн мэдээллээс болон бусад холбогдох албаны эх сурвалжуудаас олон нийтийн сүлжээгээр гараад байгаа мэдээллийн үнэн, худлыг тодрууллаа.

1. “Коронавирусийн халдвар манай улсад ороод ирсэн” ХУДАЛ

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй”.

 2. “Сурагчдад зориулсан цахим хичээлийг зааж эхэллээ” ХУДАЛ

БСШУСЯ “ЕБС-ийн сурагчдад зориулсан цахим болон теле хичээлийн хуваарийг боловсруулахаар ажиллаж байгаа. Албан ёсны мэдээллийг Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр зарлана.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулиуд хичээл, даалгавраа өөрсдийн дотоод сүлжээгээр хариуцан явуулна.

3. “Оношлуур байхгүй юм чинь коронавирусийн халдварыг мэдэхгүй байна” ХУДАЛ

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Монгол Улс вирусийн халдварын 21 үүсгэгчийг илрүүлдэг. Олон улсын итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулж явдаг учир үндэсний лабораториуддаа эргэлзэх хэрэггүй”.

4. “Амны хаалт, ариутгагч бодис, спиртний үнэ нэмэгдэж, тасарсан” ҮНЭН

ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Дотоодын үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ үргэлжлүүлж байгаа. Мөнхийн тун компани гэхэд хоногт 40,000 ширхэг амны хаалт үйлдвэрлэдэг. Монгол маск гэдэг компанид чанарын шаардлага хангасан маск бас 100,000 ширхэг байгаа гэх мэдээллийг манайд өгсөн. Зарим эмийн санд амны хаалтны дутагдал үүссэн байхыг үгүйсгэхгүй”.

5. “Монгол-Хятадын хилийн боомтууд хаагдсан” ХУДАЛ

Авто тээврийн үндэсний төв “Улаанбаатар хотоос БНХАУ-ын Эрээн хот, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын Бээжин хот, Дорноговь аймгийн Замын-Уүд сумаас БНХАУ-ын Хөх хот, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот, Дорнод аймгийн Хэрлэн сумаас БНХАУ-ын Манжуур хот, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганц мод боомт, Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын ШУӨЗО-ны Такешикен тосгон, Өмнөговь аймгийн Ханбогд сумаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Халиут балгасын чиглэлд хорио цээрийн дэглэм дуусах хүртэл зорчигчдын тогтмол тээвэр болон тогтмол бус тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Харин ачаа тээвэр хэвийн үргэлжилж байгаа”.

6. “Хорио цээрийн дэглэм тогтоохоор хүнс ховордоно. Хүнсээ цуглуулж авцгаая” ХУДАЛ

ХХААХҮЯ “ХХААЯ-наас хүнстэй холбоотой асуудлыг хариуцдаг. Харин Онцгой байдлын газраас Гамшгийн нөхцөл байдал үүссэн үед нөөц гаргадаг байгаа”.

Үндэсний статистикийн хорооноос 2019 оны төгсгөлд танилцуулсан судалгаагаар Монгол Улсын хүн амын жилийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн мах, махан бүтээгдэхүүнээр 96.7 хувь, төмсөөр 98.3 хувь, гурилаар 99.3 хувь, хүнсний ногоогоор 53.5 хувийг хангадаг байна.

7. “Архангай аймагт коронавирсийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн” ХУДАЛ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа энэ мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд “Энэ сарын эхээр Хонг Конгт зорчоод ирсэн иргэн улирлын томуугаар өвчилсөн” гэв.

С.М.Немойн нэрэмжит Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн албан мэдээлэлд:

Архангай аймагт Коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэж, хүн нас барлаа гэсэн мэдээлэл ташаа мэдээлэл болно. Одоогоор манай эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Та бүхэн мэдээлэл түгээхдээ нягталж, албаны баттай эх сурвалжаас авч байхыг анхааруулж байна.

Коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж

  1. Гараа сайн савандаж угаах
  2. Амны хаалт зүүж хэвших
  3. Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх гурван зөвлөмжийг ДЭМБ-аас өгч байна.

Статистик: 2020.01.27-ны өдрийн нөхцөл байдал

ДЭМБ-ын мэдээлснээр өвчилсөн хүний тоо 2,796 болж, нас барсан хүний тоо 80 болсон.

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны өгсөн мэдээгээр:

461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан. Өвөрмонголд 7, Манжуурт 2, Шилийн  голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн