Нийгэм
Увс аймаг өрх толгойлсон аав, 0-5 насны хүүхэдтэй ээжийн ажлын цагийг багасгах шийдвэр гаргажээ
Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилтай холбоотойгоор аймгуудын Онцгой комисс хуралдаж байгаа юм.
Тухайлбал, Увс аймгийн Онцгой комиссын хурал өнөөдөр болж, өрх толгойлсон аав болон 0-5 насны хүүхэдтэй төрийн албан хаагч ээжийн ажлын цагийг багасгах шийдвэр гаргажээ.
Өөрөөр хэлбэл, 09:00-18:00 цагт хүртэлх ажлын найман цагийг 09:00-16:00 цаг буюу ажлын зургаан цаг байх зэрэг зохицуулалтыг байгууллагууд өөрсдийн ажлын онцлогтоо тулгуурлан шийднэ гэдгийг Увс аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.