Яам
Я.Буянжаргал: ОХУ, Казахстанаас оюутнууд эх орондоо ирэх хүсэлт гаргаж байна
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээллийг хүргэж байна.
Тэрээр, Нэгдүгээр сараас хойш улсын хэмжээнд 2942 хүн тусгаарлагдсанаас өнөөдөр 1804 иргэн тусгаарлан ажиглалтад байна. Тусгай үүргийн 4 удаагийн нислэгээр ирсэн 983 иргэн, нисэх экипажийнхан ажиглалтад байгаа.
ОХУ, Казахстанаас оюутнууд эх орондоо ирэх хүсэлтээ ЭСЯ-аараа дамжуулан гаргаж байгаа учир Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт тусгаарлах байр шинээр бэлтгэж байна гэв.