Эрүүл мэнд

Нэг хүний шинжилгээнд 169 мянган төгрөг зарцуулж байна

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож шинжилгээний хариунуудыг зарлалаа.

3 сарын 17- нд Берлин-Москва-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн батлагдсан тохиолдлуудын хавьтал болох 75 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 156 хүний шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна.

Истанбул-УБ чиглэлийн нислэгээр ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 24 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх хүнийг дэс дараатай, шинж тэмдэгийг нь хянаж, шинжилгээнд хамруулан ажиллаж байна.

3 сарын 18-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.

3 сарын 19-нд Хэнтий аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Тандалт судалгаа хийгдэж, сорьц шинжилгээ УБ руу ирж байгаа. Хавьтал болох автобусанд байсан 24 хүнийг шинжилгээний хариу гартал тусгаарласан.

Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан нэг хүний шинжилгээг PCR-аар онош баталгаажуулах шинжилгээ хийж хариу нь сөрөг гарсан.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 197 хүн тусгаарлагдан ажиглагдаж байна. Батлагдсан тохиолдол зургаа, сэжигтэй тохиолдол долоо байна.

Нэг хүний шинжилгээнд 169 мянган төгрөг зарцуулж байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 700 сая төгрөгийн шинжилгээ хийсэн.

Exit mobile version