CRI Монгол радио

Хятадын эдийн засгийн байдалд өөрчлөлт гараагүй

Нийтэлсэн

https://zhy-media.meldingcloud.com/audio/128/8c063c0472384e0a9e86baf399ad2a75/transcode_1534407617242/cbfe1a08-89a4-4181-b765-72610dc4da56.mp3?_=1

“Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кук мэдэгдэл нийтэлж, Хятадаас бусад дэлгүүрүүдээ 3-р сарын 27-ныг хүртэл хаасныг зарлаж, вирусийн тархалтын эрдслийг бууруулахын тулд 6-р сард болох программ хөгжүүлэгчдийн бага хурлыг интернетээр дамжуулан хүргэнэ гэж мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ, Хятад дахь дэлгүүрүүд хэвийн үйл ажиллагаагаа сэргээлээ гэжээ.

Энэхүү мэдэгдэл нь хоёр мэдээллийг өгч байна. Нэгдүгээрт, шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий нийтэд түгэж, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь нэмэгдсээр байна. Хоёрдугаарт, халдварыг үр дүнтэй хяналтдаа авснаар Хятадын эдийн засгийн дэг журам хурдтай сэргэж байна.

“Apple” компанийн Хятад дахь салбар нь үйл ажиллагаагаа сэргээсэн нь тус компанийн нийлүүлэлтийн сүлжээ сэргэж буйг харуулж байна. Тус компанийн үйлдвэрлэл нь Хятадын үйлдвэрт гол түшиглэн, Хэнань муж дахь үйлдвэр гэхэд нийт бүтээгдэхүүний 40 хувийг үйлдвэрлэж байна. Орон нутаг дахь үйлдвэрийн албаны нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 3-р сарын 6-ныг хүртэлх байдлаар, Хэнань муж дахь үйлдвэрүүдийн ажиллаж буй хүний тоо 180 мянгад хүрч, үйлдвэрлэлээ 80 хувь хүртэл сэргээж, нийлүүлэгчийн үйлдвэрлэлээ сэргээсэн хэмжээ ч 80 хувиас дээш байж, Жэнжөү хот дахь бараа бүтээгдэхүүний хэвийн нийлүүлэлтийг хангаж байна гэжээ.

Энэ бол Хятадын эдийн засаг хурдтай сэргэж буйн нэг жишээ юм. Хатуужилтай хүчин чармайлт гаргасны эцэст Хятадын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах ажил чухал үр дүнд хүрч, “Дэлхийн үйлдвэрлэл”-ийн машин төхөөрөмжүүд ажиллаж эхэллээ. Хятадын албаны талаас саяхан нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Хубэй муаас бусад бүсэд томоохон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ сэргээсэн дундаж хэмжээ 95 хувьд хүрч, аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудын ирц 80 хувьтай байна, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ сэргээсэн хэмжээ 60 хувь орчим байна гэжээ. Халдварын голомт бүс болох Хубэй мужид халдварыг хянлатдаа авч буй байдлыг дагалдан, үйлдвэрлэлээ хурдтай сэргээж байна.

Нэг талаар халдварыг хяналтдаа авч, нөгөө талаар үйлдвэрлэлээ сэргээж байгаа нь Хятад улс үр дүнтэй ажиллаж буйг харууллаа. Хятадын статистикийн үндэсний газрын албаны хүн 16-нд хэлэхдээ, 1-2-р сарын байдлаар Хятадын эдийн засаг шинэ төрлийн коронавирусийн нөлөөг даван туулж, эдийн засаг урт хугацааны турш тогтвортой байх болон тогтвортой өсөлтөө хадгалах байдал өөрчлөгдөхгүй гэжээ. Үүний цаана Хятад улс өнгөрсөн сар гаруйн хугацаанд цаг тухайд нь шийдэмгий арга хэмжээ авсны дүнд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Халдвар гарсны дараа Хятадын санхүүгийн байгууллагаас олон зуун тэрбумын санхүүгийн дэмжлэг үзүүлж, татвараас хөнгөлөн төлбөрийг бууруулах, орон нутгийн тусгай зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох зэрэг арга хэмжээ авч, аж ахуйн нэгжүүдийн халдварыг даван туулахад туслалцаа үзүүлэв.

Мөн хөрөнгө оруулалт сэргэж, ялангуяа дижитал эдийн засаг эрчтэй хөгжиж, асар их хөрөнгө оруулалтын нөөцтэй байна. 5G-гээр төлөөлөл болгосоншинэ хэлбэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт нь 3-р сар гарснаас хойш хөрөнгө оруулалтын гол салбар болсон. 3-р сард Хятадын 30 шахуу муж 10 их наяд юанийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтөд ашигтай байх нь мэдээж.

Оновчтой үр дүнтэй бодлогоор дэмжиж буй нөхцөлд, халдвар нь Хятадын эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөө нь богино хугацааны, гадаад хүчин зүйл байж, даван туулж чадна. Хятадын статистикийн үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгчийн 16-нд хэлсэнчлэн, Хятадын эдийн засаг 2-р улиралд 1-р улирлаас илэрхий сайжирч, сүүлийн хагас жилд тогтвортой хөгжих болно.

Хятад улс дотооддоо халдварыг үр дүнтэй хяналтдаа авсан хэдий ч гадаадад халдвар хурдтай дэлгэрч байгаа нь Хятадын эдийн засагт эрсдэл авчирч байна. Дэлхийн эдийн засгийн хувьд, санхүүгийн зах зээл донслолтой, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ их хэмжээгээр хэлбэлзэж, дэлхийн эдийн засаг, худалдааны хэмжээний өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлж, Хятадын эдийн засгийн өсөлтөд ч сөргөөр нөлөөлөх болно.

Тиймээс Хятадын албаны талын хэлсэнчлэн, дараагийн шатанд Хятад улс халдварыг хяналтдаа авах ажлыг сулруулахгүй, халдвараас урьдчилан сэргийлэн хяналтдаа авах олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, эрсдэлийг бууруулах зорилгоор илүү хүчтэй макро бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний зэрэгцээ Хятад улс цаашид зах зээлийн асар их давуу талаа ашиглан, хэрэглээний шаардлага, хөрөнгө оруулалтаа өргөтгөн, илүү нээлттэй бодлого хэрэгжүүлэн, гадаад хөрөнгө оруулалт, гадаад худалдааг идэвхтэй хөгжүүлэх болно.

Хятадын эдийн засаг олон янзын эрсдэл сорилтыг даван туулж байж хөгжил дэвшилд хүрсэн, энэ удаад мөн адилхан халдварын сөрөг нөлөөг даван туулж, тогтвортой хөгжлөө хадгалах болно. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутеррешийн хэлсэнчлэн, шийдэмгий шийдвэр, хатуужилтай тэмцлээр Хятад улс удахгүй халдварыг даван туулж, эдийн засгаа сэргээх болно, энэ нь Хятадын ард түмэнд ашигтай мөртөө дэлхий нийтэд оруулсан чухал хувь нэмэр юм.

Н.Пүрэвжав

Exit mobile version