Бидэнтэй нэгд

Яам

“Гадаад жуулчдын тоог 40 хувиар нэмэгдүүлэх зорилтыг тавьж байсан”

Нийтэлсэн

Монголд ирсэн гадаадын жуулчдын тоо 32 мянга 961 байсан нь өмнөх оны мөн үеэс 21 хувиар буурсан.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалангаас аялал жуулчлалын салбарын нөхцөл байдлын талаар тодрууллаа.


Шинэ коронавирусийн дэгдэлт улам бүр нэмэгдэж, цар тахал болсныг ДЭМБ-аас зарласан. Дэлхий дахинаа тархсан энэ үед эдийн засаг төдийгүй аялал жуулчлалын салбарт сөрөг үр дагаврууд гарч байна. Монгол Улсын аялал жуулчлалын салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн статистик мэдээллээс дүгнэлт хийхэд 2020 оны эхний хоёр сарын байдлаар Монголд ирсэн гадаадын жуулчдын тоо 32 мянга 961 байсан нь өмнөх оны мөн үеэс 21 хувиар буурсан. Тэр дундаа БНСУ, Япон, АНУ, Турк, Герман, Австралийн жуулчдын тоо 57 хүртэлх хувийн бууралттай байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс олон улсын нислэгүүдийг зогсоож, гадаадын иргэдийг Монгол Улсад нэвтрэхийг хязгаарласан. Мөн бусад улс орнууд хилээ хааж, иргэдээ гадаадад зорчихыг хязгаарлаж байгаагаас шалтгаалан цаашид ч жуулчдын тоо буурах нөхцөл байдал үүсээд байна.

Хилийн боомт, олон улс болон орон нутгийн нислэг, төмөр замаа түр хязгаарласнаар ашиг орлогын хувьд хэдэн хувиар буурч байна вэ?

-Дэлхий дахинд COVID-19-ын тархалтад хамгийн их өртөж буй салбар нь аялал жуулчлалын салбар болоод байна. Гурван сарын байдлаар дэлхийн аялал жуулчлалын салбар 30-50 гаруй тэрбум ам.долларын алдагдалд орсон. Хамгийн их алдагдлыг Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд хүлээж байгаа тухай НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас мэдэгдлээ.

Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбар нь уул уурхайн бус экспортыг бүрдүүлэгч гол салбарын нэг юм. Өнгөрөгч 2019 онд тус салбараас дотоодын эдийн засагт 607 гаруй сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөгийн орлогыг бүрдүүлсэн байдаг. Харин 2020 оны эхний хоёр сарын байдлаар гарсан статистик мэдээллээс үзэхэд салбарын орлого өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад 11.7 сая ам доллараар буюу 28 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Зочид буудлууд, жуулчны баазуудын үйл ажиллагаа, мөн гадагшаа иргэд зорчих, гадаадын иргэд хүлээж авахыг хориглосон шийдвэрүүд нь аялал жуулчлалын салбарт шууд нөлөөлж байгаа. Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс манай салбарын аж ахуй нэгжүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг нягт мөрдөж ажиллаж байгаа нь харагдаж байна.

-Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр дотооддоо зохион байгуулдаг хэчнээн арга хэмжээ цуцлагдав. Хэчнээн жуулчин Монголд ирэх хүсэлтэй ирүүлээд байсан бол?

-Засгийн газраас сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарын улирлын хамаарлыг бууруулах, жуулчдын улирлыг уртасгах зорилгоор өвлийн улиралд зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг цар хүрээг нэмэгдүүлэх бодлого барьж ажилладаг.

Өнөөдрийн байдлаар COVID-19-ын тархалт гарсантай холбогдуулан Хөвсгөл аймагт зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр, Өмнөговь аймагт зохион байгуулдаг Тэмээний баяр, Улаанбаатар хотод зохион байгуулдаг “Мөнгөн өвөл”, Бүргэдийн баяр болон Баянхонгор, Ховд, Архангай зэрэг аймгуудад зохион байгуулахаар төлөвлөсөн эвентүүд, олон улсын аялал жуулчлалын “Ай ти эм” үзэсгэлэн зэрэг 20 гаруй жил тогтмол зохион байгуулагдаж байгаа. Тус бүртээ 500-гаас 20 гаруй мянган хүн хамрагддаг арга хэмжээнүүд цуцлагдсан.

Цаашид хорио сунгагдвал дөрөв болон тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн арга хэмжээнүүд цуцлагдана. Мөн салбарын хэмжээнд 15 мянга гаруй иргэдийг хамруулан зохион байгуулагддаг сургалтууд хойшлогдох зэрэг нөхцөл байдал үүсээд байна.

Зургаан аймгийн онгоцны буудлыг олон улсын статустай болгохоор ажиллаж байгаа гэсэн. Энэ ажил ямар шатандаа явж байгаа бол?

-Монгол Улсын Засгийн газрын 2019 оны наймдугаар сарын 21-ний 333 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-ын 4.2.1-т “Дорнод, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Ховд аймгуудын нисэх онгоцны буудлыг олон улсын нисэх буудал болгон хөгжүүлж, орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж бүсийн зангилаа буудлуудыг барьж байгуулах” гэж тусгасан.

Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд нийтдээ 560 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэхүү хөрөнгө оруулалтыг татахаар олон улсын хөрөнгө оруулагч байгууллагууд, донор байгууллагуудад санал хүргүүлээд байна. Тухайлбал, 2020 оны нэгдүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Камбож улсад албан айлчлал хийх үедээ тус улсын “Олон улсын гурван нисэх буудал”-ыг концессоор Францын хөрөнгө оруулагч “Винси” компани байгуулж, менежментийг нь хариуцуулж буй туршлагатай танилцсан.

Тус компанийн хувьд дэлхийн 46 олон улсын нисэх буудлын менежментийг хариуцдаг хөрөнгө оруулалтын туршлагатай групп. Бидний зүгээс Монгол Улсын зургаан бүсийн нисэх буудлын төслийг танилцуулсан. Гэхдээ одоо үүсээд буй нөхцөл байдал мөн хөрөнгө оруулагчдыг ажиглалтын байдалд шилжүүлэх хөшүүрэг болоод байна.

 Жуулчдын бараг 20 орчим хувь нь зөвхөн долдугаар сард Үндэсний их баяр наадам үзэх гэж ирдэг ч ихэнх жуулчид сэтгэл дундуур буцдаг. Энэ жил Үндэсний их баяр наадмаар хэчнээн жуулчин хүлээн авахаар төлөвлөж байгаа бол?

-Жил бүрийн долоо, наймдугаар сар бол манай аялал жуулчлалын салбарын хамгийн оргил сарууд байдаг. Ялангуяа манай үндэсний баяр наадам дэлхий нийтэд танигдсан гол арга хэмжээ тул гадаадын олон жуулчид наадмыг үзэх хүсэлтэй байдаг. Зөвхөн долдугаар сард ирж буй жуулчдын тоо 100 мянга гаруй байдаг. Үүнээс 10 мянга орчим гадаадын жуулчин наадмын нээлтийг хүсэх хүсэлтээ илэрхийлдэг. Харамсалтай нь энэхүү эрэлтийн 20 хувийг л манай төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын бололцоо хангаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд манай яамнаас өнгөрсөн жилээс эхлэн “Наадам найт” арга хэмжээг долдугаар сарын 11-ний орой Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулсан.

Тус арга хэмжээ нь Үндэсний их баяр наадмын нээлтийн хөтөлбөрийг англи хэл дээр бүрэн толилуулж, мөн үндэсний сур харваа, бөх, шагайн харваа, хоол ундны үйлчилгээг нэг дор цогцлоосон тул жуулчдын таашаалд ихэд нийцсэн. Энэ жилээс уламжлал болгон зохион байгуулна. Гэхдээ зөвхөн Үндэсний их баяр наадмын хөтөлбөрөөс гадна аймгуудын баяр наадмууд, бүр сумдын наадмуудад жуулчид маань аяллаа төлөвлөж оролцдог туршлага сүүлийн жилүүдэд ихээр нэмэгдэж байгаа.

Жуулчдын сэтгэл ханамжийн хувьд яамнаас Монголбанктай хамтран хоёр жил тутам жуулчдын орлого, зарлага, сэтгэл ханамжийг тооцоолох судалгааг тогтмол хийж байна. Өнгөрсөн 2019 оны судалгааны үр дүнгээс харахад Монголд аялсан жуулчдаас 94 хувь нь аялалдаа сэтгэл ханамжтай байгаа үр дүн гарсан.

2020 оны хувьд Засгийн газраас жуулчдын тоог 40 гаруй хувьд нэмэгдүүлэх зорилтыг тавьж байсан хэдий ч давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлаас шалтгаалан бид эрсдлийг даван туулах стратеги рүү шилжих шаардлагатай боллоо.

Монгол Улсын хувьд ч олон улсын агаарын тээвэр, үйлчилгээний салбарын эдийн засгийн сэргэлтэд дотоодын болон гадаадын аялал жуулчлалын урсгал чухал үүргийг гүйцэтгэнэ. Салбар яамнаас 2020 оны зуны улиралд дотоодын жуулчлалыг идэвхижүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа