Бидэнтэй нэгд

Дэлхий

Энэтхэг: Хүчирхийлэгчдэд ялын дээд хэмжээ оноов

Нийтэлсэн

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод 2012 онд 23 настай оюутан бүсгүйг найз залуугийнх нь хамт зургаан этгээд автобусандаа суулган авч явж, эмэгтэйг нь хүчирхийлэн хөнөөж, эрэгтэйг нь зодсон аймшигт хэрэг гарсан юм.  Тэгвэл өнөөдөр/2020.03.20/ тус хэргийн буруутан дөрвөн этгээдэд ялын дээд хэмжээ болох цаазын ялыг гүйцэтгэжээ.

Тухайлбал, Нирбхаяа буюу Айдасгүй гэх нэрээр нэрлэгддэг (хуулийн дагуу жинхэнэ нэрийг нь нууцалсан) оюутан эмэгтэйг хүчирхийлж, хөнөөсөн хэргийн буруутан Акшай Такур, Мукеш Синг, Паван Гупта, Винай Шарма нарт энэхүү ялыг гүйцэтгэжээ.

Дөрвөн хэрэгтэнд 2013 онд ял оноосон ч гурав нь цаазын ялыг эсэргүүцэж, Дээд шүүхэд давж заалдан, Ерөнхийлөгч Рам Нат Ковиндоос өршөөл хүссэн ч хүлээж аваагүй аж. Энэтхэгт 16 минут тутамд нэг эмэгтэй хүчирхийлүүлдэг гэх судалгаа бий. Иймд ард иргэд бэлгийн хүчирхийллийн эсрэг илүү чанга хуультай болохыг уриалсаар байна. Гэвч Энэтхэгт бэлгийн хүчирхийллийн тоо өсөх тусам цаазын ял гүйцэтгэх нь цөөрсөөр байгаа аж.

Тухайлбал 2018 онд хамгийн олон буюу 162 хүнд цаазаар авах ял оноосон ч нэгийг нь ч гүйцэтгээгүй гэнэ. Тэр байтугай сүүлийн 20 жилд гурван алан хядагч, Дананжой Чаттержи(сургуулийн охин хүчирхийлэн хөнөөсөн) тэргүүтэй гарын арван хуруунд багтах тооны гэмт хэрэгтнүүдийг цаазалсан гэж нутгийн эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалж: BBC.COM CNN.COM RT.COM

CGTN мэдээ23 цаг өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ24 цаг өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол5 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр5 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр5 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр5 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана