Улс төр

С.Эрдэнэ: Шударга үнэний сэлэм болсон Ерөнхий сайд юу хийж байна вэ?

Нийтэлсэн

УИХ дахь АН-ын зөвлөл ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.

Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: АН-ын зүгээс Улсын Ерөнхий прокуророос энэ сарын 15-ны өдөр гаргасан саналын дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хурлын хугацаа удааширч байгаа тул яаралтай хуралдах шаардлагыг бид өмнө нь хүргүүлж байсан. Тиймээс УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дэмжсэн саналыг байнгын хороо болон УИХ-ын чуулганд дэмжсэн байр суурьтай ажиллана гэв.

Мөн нийслэлийн тойргийг багасгаж орон нутаг руу шилжүүлэх гэж байгаа асуудлыг тус зөвлөл эсэргүүцэж байгаа аж.

Гуравдугаарт, коронавирусын өвчлөлтэй холбоотойгоор орон нутгийн оюутнуудыг гэр рүү нь явуулах ажлыг зохион байгуулах, оюутны байруудыг хааж, халдваргүйжүүлэх хэрэгтэйг АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.

Харин АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын сонгуулийн тойрог мандатын асуудлаар “Дуулиантай асуудлын хажуугаар зарим хэрэг дарагдаж өнгөрөх вий гэдэг болгоомжлол байна. Тухайлбал, тагнуулын ажилтнууд дээрэм хийсэн асуудал. Шударга үнэний сэлэм болсон Ерөнхий сайд нь юу хийж байна вэ, салбарын сайд нь өнөөдөр юу хийж байна вэ. Улстөржиж байгаа юм биш. Бид энэ асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавих болно” гэв.

Exit mobile version