Бидэнтэй нэгд

Улс төр

АН-ын даргаас айхын учир

Нийтэлсэн

Ардчилал бол Монгол Улсын иргэн бүрийн үнэт зүйлтэй холбогдож, амьдрах үндэс, арга, орчин нь болоод байна”. Гурван сарын өмнө, 2019 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулсан Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын хуралд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнийн тавьсан илтгэлийн нэгээхэн эшлэл.

Энэхүү үйл явдлаас хойш яг  дөрвөн сарын дараа тэрбээр  “Цар тахлын бодит аюулыг дотооддоо биш гадаадаас импортлох маягаар оруулж ирж байгаад Ардчилсан нам санал нэгдэхгүй байна” гэсэн нь хамгийн мэдрэмжгүй хийгээд намдаа төдийгүй өөртөө хасах оноо цуглуулсан үг, үйлдэл болов.

Улс төр талаасаа сонгуулийн өмнө, хүн талаасаа онцгой гамшгийн үед С.Эрдэнийн хэлэх үг бүр Ардчилсан намд очиж наалдана. Тиймээс С.Эрдэнэ дарга цагаа олж, үгээ бодож хэлэх ёстой байлаа.

С.Эрдэнэд хайртай, дуртайдаа Ардчилсан намыг хүмүүс дэмждэг юм биш ээ. Хүний эрх, эрх чөлөө бол ардчиллын үнэт зүйл, Ардчилсан нам нь Монголын ардчиллаар овоглодгийн хувьд энэ намыг дэмжиж ирсэн нь ирсэндээ бараг ичиж, харамсах шахсан биз. 

Хувь хүний хамгийн том эрх нь амьд явах эрх. Хэн ч хэзээ ч хөндөж болохгүй жам ёсны заяамал эрх. Гэмт хэрэг хийсэн хүн ч амьд эрхтэй. Энэ бол ардчилал. Монгол ардчилсан улс. Иргэнээ хэлмэгдүүлж бас хаяж болохгүй. Ядуу, баян байхаас үл хамаараад аль ч улс иргэнийхээ амьд явах эрхийг хамгаалаг нь үүрэг.

Тийм ч  учраас дэлхийн 173 оронд тархаж байгаа цар тахлын үед олон орон гаднаас иргэдээ авчирч байна. Монголын төр ч ялгаагүй монгол хүний амьд явах эрхийг хуулиар болон эдийн засаг, нийгмийн хувьд бодитойгоор хамгаалах ёстой. Үүрэг нь ч тийм. Үүргээ биелүүлж, гамшиг зовлонтой үед гадаадад байгаа иргэдээ ээлж дараагаар авчирч байгаад нь хууль тогтоох УИХ-ын гишүүн, хүний эрхийг дээдлэгч намын дарга С.Эрдэнэ талархаж мэдэхгүй юмаа гэхнээ “Нийт монголчуудын эрх ашгийг дээдлэх ёстой юу, хэсэг бүлэг хүмүүсийн аюулгүй байдлыг аврах нь чухал уу. Эрх мэдэлтнүүдийн ар гэр, ах дүүг хамгаалах нь чухал уу, ард түмний эрх ашгийг хамгаалах уу” гэх үг амнаасаа унагах ёсгүй юм.

Хэрэвзээ Засгийн газар иргэдээ гадаадаас авчрахдаа авлига авсан, эрх мэдэлтнүүдийн эхнэр хүүхдүүдэд илүү боломж олгосон бол асуудал нь өөр болно. Арай ч С.Эрдэнэ даргын хардаж байгаачлан ийм муухай үйлдэл гаргаагүй байлгүй дээ, УОК-ынхон.

Олон хүн хайртай бүхэндээ “баяртай” гэж хэлэх эрхгүй, хамгийн сүүлийн удаа харж ч чадахгүй амиа алдаж байна. Энэ вирусээр өвчилчих вий гэсэн айдас хүн болгонд бий. Гэхдээ тэд санаатайгаар тусаагүй. Харин санаатайгаар өвчнөө нууж, бусдад халдвараа тараасан бол өөр хэрэг. Үндэстний эсрэг гэмт хэрэг.

Дэлхийд нийтийг хамарсан энэ цар тахал баян, ядуу, хар, шар цагаанаар нь ялгахгүй халдварлаж, улс орон бүр нэг ч гэсэн иргэнээ вирусээс хамгаалах, туссан иргэдээ эмчилж эдгээхийн төлөө чардайж, чармайж байна. Монгол Улс ч цар тахлыг тархааргүй, иргэдээ хамгаалахын төлөө гурван сар гаруйн хугацаанд мэдрэмжтэй, шуурхай ажиллаж байгааг бас үгүйсгэж болохгүй.

Их гүрнүүд хүртэл барьц алдаж, сандарч, хяналтаа алдаж байгаа энэ хүнд, хэцүү үед хүнээ аврах, хүмүүсээ хамгаалахын төлөө цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарын олон хүн нойр, хоолгүй ажиллаж байна. Тэглээ гээд тэд гомдол нэхээгүй. Хүнээ авчирч, эмчилж эдгээнэ л гэж сууна.

Хагаралдаж улс төржих цаг үе гэж байдаг ч байх, хамтарч эвлэлдэх цаг гэж бий. Яг өнөөдөр улс төр хийж, сөрж, сөрөг хүчин болох шаардлагагүй, муухай харагдана. Эсрэгээрээ С.Эрдэнэ дарга хамтарч, дэмжиж, хандив мөнгө өгсөн бол харин ч гоё харагдаж, эерэг оноо илүү цуглуулах байж.

Харамсалтай нь, ардчиллыг өмчилж ирсэн АН-ын даргаас айхын шалтгаан өчигдөр харагдав.

CRI Монгол радио1 долоо хоног өмнө

Ши Жиньпин Баожи болон Тяньшүй хотод ажиллав

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Боловсролын хүчирхэг орон болохын төлөө тэмцэхийг уриалав

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Парисын олимпод зориулсан дурсгалын баримлыг байрлуулах ёслол болов

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Хятад-Монголын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд түлхэц үзүүлэх айлчлал

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Хятад-Африкийн хамтын ажиллагааны хувьсал ба ирээдүй

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Пэн Лиюань Конго улсын ерөнхийлөгчийн гэргий Антуанеттатай хамт цайлав

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

“Хятад Африк хамтдаа эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжин ажиллая” сэдэвт бага хурал Бээжинд зохиогдлоо

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Хятад улс Африкийн орнуудтай харилцаагаа шинэ өндөрлөгт хүргэнэ

CRI Монгол радио3 долоо хоног өмнө

“Африкийн түншүүд” хэвлэл мэдээллийн арга хэмжээ болов

CRI Монгол радио3 долоо хоног өмнө

Төв Африкийн ерөнхийлөгч тусгай ярилцлага өгөв

CRI Монгол радио3 долоо хоног өмнө

Ши Жиньпин Өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх төв комиссын 6-р хурлыг даргалав

Дэлхий3 долоо хоног өмнө

В.Путин 2024 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчдод мэндчилгээ илгээжээ

Эдийн засаг3 долоо хоног өмнө

Европын Холбоо худалдааны хямралыг даван гарчээ

Улс төр3 долоо хоног өмнө

Төрийн өмчийн ашиггүй компаниудыг нэгтгэж, заримыг нь татан буулгана

Нийгэм3 долоо хоног өмнө

Айлын хашаанд хавчуулагдсан байсан бор гөрөөсийг Амьтан асран хамгаалах төвд эмчилж байна

Засгийн газар3 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм3 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг3 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Дэлхий8 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эрүүл мэнд3 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм3 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм10 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Энтертайнмент3 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент4 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент4 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг4 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр4 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр4 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр4 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий4 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий4 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий4 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий4 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент5 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий5 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент5 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент5 сар өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА