Энтертайнмент

“Ковид-19” халдвар авсан Даниел Ким Азиудыг гадуурхахыг эсэргүүцлээ

Нийтэлсэн

“Hawaii 5:0”, “Lost” зэрэг цувралд тоглож олонд танигдсан жүжигчин Даниел Ким шинэ төрлийн коронавирусийн халдвар авснаа зарлажээ. Өмнөд Солонгост төрсөн, АНУ-д өссөн тэрбээр дэлхий даяар цар тахал газар авсан энэ үед Азиудыг ялгаварлан гадуурхаж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Өдгөө 51 настай жүжигчин өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан 10 минутын бичлэг хийж, дагагчиддаа коронавирусийн талаар зөвлөгөө, өөрийн туршлагаасаа хуваалцсан бөгөөд энэ үеэрээ “хамгийн чухал зүйл нь Азиудыг битгий гадуурахаа зогсоохыг хүсч байна. Тийм ээ. Би Ази хүн. Би коронавирусийн халдвар авсан. Гэхдээ би энэ халдварыг Хятадаас аваагүй. Нью-Йорк хотод байхдаа халдвар авсан. Хүмүүс хаана халдвар авсан нь чухал биш, харин хүмүүс нас барж, өвдөж байгаад анхаарах ёстой шүү дээ” хэмээгээд АНУ-ын Ерөнхийлөгч үг хэлэх үеэрээ шинэ төрлийн коронавирусийг Хятадын вирус хэмээн онцолсныг ялгаварлан гадуурхах үзэл гаргасан хэмээн буруутгажээ.

Тэрбээр Нью Йорк хотноо “New Amsterdam” киноны зураг авалтад оролцоод Хавай дахь гэртээ ирсний дараагаар халуурах, булчин өвдөх гэх зэрэг зовуурь илэрчээ. Ингээд удалгүй өөрийгөө тусгаарлан, шинжилгээ өгөхөд хариу эерэг гарсан байна. Харин гэр бүлийнхнээс нь коронавирус илрээгүй гэнэ.

Exit mobile version