Нийгэм
Олон улсын бүх нислэг, хилийн боомтуудыг ирэх сарын 30-нд нээхээр хойшлуулав
Улсын онцгой комисс өнөөдөр Төрийн ордонд хуралдав. 14.00 цагт эхэлсэн хурал дөнгөж сая өндөрлөлөө. Хурлаас олон улсын бүх нислэг, хилийн боомтуудыг хаасан хугацааг дахин сунгалаа.
Ингэснээр ирэх сарын 30 хүртэл олон улсын нислэг үйлдэхгүй, хилийн боомтуулыг нээхгүй.
Өндөржүүлсэн бэлэн байдлыг дахин сунгах эсэхийг халдварын тархалтаас хамааран дахин авч хэлэлцэх аж.