Улс төр

Д.Сумъяабазар З.Энхболдод эрүү үүсгүүлэхээр цагдаад ханджээ

Нийтэлсэн

УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар Сүхбаатар дүүргийн цагдаад гомдол гаргажээ. Гомдолдоо “2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэн З.Энхболдын фэйсбүүк хаягнаас З.Энхболд, С.Эрдэнэ (шатдаг Эрдэнэ ЭТТ ХК ҮЭ дарга) нар нь лайв хийхдээ өөрийг нь “Таван толгойг хувьчлах” гэсэн гэж гүтгэлээ, би IPO хийж бирж дээр л хувьцаа гаргах гэсэн, иймд энэ 2 нөхөрт эрүү үүсгэж өгнө үү” гэжээ.

Хуулийн байгууллага гомдлыг шалгаад “З.Энхболд, С.Эрдэнэ нар нь Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлбэл зохих албан тушаалтны үйл ажиллагаа, тогтоол шийдвэртэй холбоотойгоор үзэл бодлоо лайв хийх хэлбэрээр илэрхийлсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргийн шинжгүй, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэл байхгүй байна.” гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.

 

Exit mobile version