Эдийн засаг
Хэрэглээний зээл төлөлтийг 90 хоногоор царцаасан шийдвэрийн тушаалыг банкуудад хүргэжээ
Энэ сарын 18-ны лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Энэ хуралдаанаас хэрэглээний зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэлт төлбөр, алданги төлөлтийг 90 хоногоор царцаах шийдвэр гаргасан юм.
Гэхдээ энэ шийдвэр хэрэглээний зээл авсан бүх иргэн, ААН-д хамаарахгүй. Машины, цалингийн, ипотекийн зээл авсан ч хугацаанд нь төлж чадаагүй зээлдэгчид л хамаатай.
Иймд олон иргэн өчигдөр өглөөнөөс эхлэн зээл авсан банкандаа хандахад, банкны ажилтнууд “Бидэнд албан ёсоор мэдэгдээгүй” хэмээн буцаажээ.
Учир нь зээл төлөлтийг түр царцаасан шийдвэрийг Төв банкнаас арилжааны банкуудад өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн байна.
Дээрх шийдвэр дөрөвдүгээр сарын 27 хүртэл хүчинтэй.