Нийгэм

Өнөөдөр олон улсын ОЙН ӨДӨР

Нийтэлсэн

“ОЛОН УЛСЫН ОЙН ӨДӨР” жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдөр тохиодог. Энэ өдрийг ойн олон талт ач холбогдлыг ухуулан, сурталчлан таниулж тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жилийн хувьд “Ой ба биологийн олон янз байдал алдаж боломгүй үнэ цэнэтэй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Ургамал, амьтан, бичил биетэн, тэдгээрийн удам зүйн олон янз байдал бүхэн харилцан шүтэлцээтэйгээр байгаль, хүрээлэн буй орчин, экосистемийг цогцлоон бүрдүүлдэг. Чухам эндээс биологийн олон янз байдал хэмээх үй түмэн холбоо хамаарлын тухай ойлголт урган гардаг юм. Байгаль дээрх идиш тэжээлийн гинжин холбоо, экосистемийн цогц бүтцийг бид ойгоос харж ойлгодог.

Түүнчлэн ой модны биологийн үйлчлэл уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн том “Зэвсэг” болоод буй өнөөгийн нөхцөлд ойн санг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалахад байгаль хамгаалагчид, сум дундын ойн ангиуд, ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа онцлох үүрэгтэй оролцсоор байна.
Ой мод нь хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 хувийн амьдрах орчин нь болдог бөгөөд дэлхийн шим мандлын салшгүй хэсгийг бүрдүүлж, дулаарлын явцыг сааруулан, хөрс усыг тогтвортой байлгаж, агаарын бохирдолыг багасгадаг байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж юм.

Түүнчлэн дэлхийн 1 тэрбум 600 сая хүн, тэдний дотор уугуул нутгийн 2 мянга гаруй овог, аймаг ой модонд түшиглэн амь амьжиргаагаа залгуулж байна.

Exit mobile version