Боловсрол

Монгол эрдэмтэн Нобелийн шагналтнуудтай уулзана

Нийтэлсэн

ХБНГУ-ын Линдау хотод ирэх зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 3-нд болох Нобелийн шагналтнуудтай хийх 70 дахь удаагийн уулзалт болно. Энэхүү уулзалтад манай улсаас ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан докторант Н.Жавзмаа оролцохоор сонгогджээ.

Тэрбээр монгол орны шилмүүст модноос эфирийн тос гарган авах, ийм үйлдвэр байгуулах чиглэлээр судалгаа хийдэг. Уг уулзалтыг салбар дундын судалгааны чиглэлээр зохион байгуулах аж. Линдауд ирэх зун 35 хүртэлх насны 650 шилдэг залуу судлаач цуглаж хими, физик анагаах ухаан-физиологи утга зохиолын чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн 70 эрдэмтний үгийг сонсох юм байна.

Exit mobile version