Дэлхий
АНУ-д “COVID-19”-өөр өвчилсөн хүмүүсийн 1/3 нь Нью-Йорк хотод бүртгэгдэв
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминАНУ-д “COVID-19”-ийн халдвар авсан 17 мянга гаруй хүн байгаа бөгөөд гуравны нэг нь Нью-Йорк хотод бүртгэгдсэн байна. Нью-Йорк, Калифорниос гадна Вашингтон тэргүүтэй олон муж хотууд олон нийтийн арга хэмжээ, хөл хөдөлгөөн болон бизнесийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрүүд гаргаж эхлээд байна. Мөн Индонезийн нийслэл Жакарта хот онц байдал зарлалаа.
Үүнээс гадна “United”, “Southwest Airlines” зэрэг агаарын тээврийн компаниуд нислэгийнхээ тоог цөөрүүлж, ажилтнууддаа цомхотгол хийж байгаагаа зарлалаа. Тус улсын дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн албаны багаас нэг хүн шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан болох нь тогтоогдсон байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын хөрөнгийн зах зээлд индексүүд унаж, долоо хоногийн дүнгээр 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн тааруу арилжаагаа хийлээ. Тус улсын эдийн засаг II улиралд 24 хувиар агшиж магадгүй гэж “Goldman Sachs” анхааруулжээ.