CRI Монгол радио

ДЭМБ: Үхань дэлхий нийтэд найдвар төрүүлж байна

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 20-ны өдөр ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Женевт болсон шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлын холбоотой ээлжит бага хуралд хэлэхдээ, дэлхий даяар 210000 гаруй шинэ коронавирусийн уушгины хатгалгаагаар өвчилсөн тохиолдол батлагдаж, 9000 гаруй хүн нас барсан ба Үхань хотод шинэ тохиолдол илрээгүй тухай мэдээллийг ДЭМБ авлаа. Энэ нь дэлхийн бусад орнуудад итгэл найдвар, хүч зоригийг өгсөн бөгөөд хамгийн ноцтой нөхцөл байдлыг ч сайжруулах боломжтой гэдгийг харуулж байна гэжээ.

ДЭМБ-ын эрүүл мэндийн яаралтай тусламжийн төслийн тэргүүн Майкл Рай-Ан хэлэхдээ, Үханьд халдвар авсан тохиолдол шинээр нэмэгдээгүй нь шинэ коронавирусийг хянаж, халдварын гинжийг тасалж чадна гэдгийг харуулж байна. Бүх нийгэм нийтээрээ их хүчин чармайлт гаргаж, эв санаагаа нэгтгэн, хамтран ажиллах ёстой бөгөөд итгэл зоригтой эмнэлгийн ажилтнууд, үр дүнтэй хангамжийн систем байх шаардлагатай гэжээ.

Тедрос Адханом хэлэхдээ, одоогоор дэлхий даяар хамгаалалтын хувцас хомсдож байгаа тул ДЭМБ-аас улс орнуудад дэмжлэг үзүүлэх болно. Хятадын зарим нийлүүлэгч тал ДЭМБ-д холбогдох эд материал хангахыг хүлээн зөвшөөрлөө, нарийн ажлыг хэлэлцэж байгаа тухай ДЭМБ нотолсон гэжээ.

Сарантуяа

Exit mobile version