Энтертайнмент
Токио 2020 хойшилж болзошгүй байгааг Японы ерөнхий сайд анх удаа мэдэгдлээ
Хэрвээ коронавирусийн тахлын нөхцөл байдал сайжрахгүй бол Токио 2020 зуны олимпийн наадам хойшилж болзошгүй байгааг Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр анх удаа мэдэгджээ.
Өчигдөр Олон Улсын Олимпийн Хороо шуурхай хуралдахдаа долдугаар сарын 24-нд эхлэх олимпийн наадмыг хойшлуулах хувилбар төлөвлөгөөг анх удаа хэлэлцсэн юм байна.
Абэ Шинзо олимпийн наадмыг цуцлах хувилбар огт яригдаагүй, харин хойшлуулах хувилбар байх боломжтойг мэдэгджээ.
Олон Улсын Олимпийн Хороо болон Япон улсын засгийн газар Токио 2020 наадмыг хугацаанд нь зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа өнгөрсөн хугацаанд дахин дахин илэрхийлсээр байв.
Гэвч тамирчид, спортын холбоод, үндэсний олимпийн хороодын зүгээс шахалт нэмэгдсэн тул байр сууриа өөрчилж байгаа нь энэ юм.
Эх сурвалж: Reuters