Бидэнтэй нэгд

Нийгэм

Н.Ганболд: Төрийн тусгай хамгаалалтыг ганц байгууллага хариуцаж ирсэн уламжлал манайд байхгүй

Нийтэлсэн

Төрийн тусгай хамгаалалтын газар (ТТХГ)-ыг бие даасан агентлаг болгох нь ач холбогдолтой, эсэхийг ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, бригадын генерал Н.Ганболдоос тодрууллаа.

-ТТХГ-ыг тагнуулын байгууллагаас салгаж, бие даасан агентлаг болгохоор эрчимтэй ярьж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Төрийн тусгай хамгаалалтын ажил бол мэргэжлийн тусгай байгууллагууд харилцан уялдаатай явуулдаг ажил. Хамгаалалтын зэрэглэлд хамаарах төрийн өндөр албан тушаалтан, гадаадын өндөр, дээд хэмжээний зочин төлөөлөгч, төр, засгийн удирдлагаар ажиллаж байсан субъектийн аюулгүй байдлыг хангахаар тус тусын чиг үүргээр оролцож байгаа байгууллагуудын нэгдмэл ажил юм.

ТТХГ нь тодорхой зорилгын хүрээнд үүрэг хэрэгжүүлдэг газар болохоос биш, чиг үүрэг хариуцах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй

-Мэргэжлийн тусгай байгууллагууд хэрхэн оролцдог юм бол?
-Хуульд зааснаар тагнуул, цагдаа, төрийн бусад байгууллага өөр өөрийн эрхлэх асуудлаар төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаанд оролцож байдаг. Цагдаагийн байгууллага нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй. Тагнуулын байгууллага Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. ТТХГ нь тагнуулын байгууллагын бүтцэд, харьцангуй бие даасан статустай үйл ажиллагаа явуулж ирсэн. Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааг дан ганц байгууллага хариуцаж ирсэн уламжлал, практик манайд байхгүй. Энэ нь өөрөө тогтолцооны асуудал тул нэг нь нөгөөтэйгөө нөхцөлддөг олон шалтгаант холбоотой зүйлийг хөндөх сөрөг үр дагавартай.

-Тухайлбал ямар сөрөг үр дагавар бий болно гэж?
-Төрийн тусгай хамгаалалтад байгаа төр, засгийн тэргүүн, албан тушаалтны болон өндөр, дээд хэмжээний төрийн айлчлалын аюулгүй байдал нь зөвхөн биечлэн хамгаалах хэлбэрээр хангагдахгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд сайн мэдэж байгаа.

Энэ нь өөрөө тогтолцооны асуудал тул нэг нь нөгөөтэйгөө нөхцөлддөг олон шалтгаант холбоотой зүйлийг хөндөх сөрөг үр дагавартай

Энэ зөвхөн хүний амь, бие, эрүүл мэндийн биечлэн хамгаалах асуудлаас гадна Монгол Улсын дотоод аюулгүй байдал, төрийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалдаг нь давхар хөндөгдөнө. Энэ нь хуулиараа тагнуулын байгууллагад хамаарах асуудал, төрийн аюулгүй байдлыг хангах үндсэн ажлын нэг салаа мөчир нь төрийн тусгай хамгаалалт юм л даа. Бид уламжлалаа хадгалж, ололт амжилтаа бэхжүүлэхэд анхаарч явахгүй бол хэт явцуу ашиг сонирхлоор үүнд хандаж болохгүй.

-ТТХГ нь төрийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг дангаараа хэрэгжүүлэх боломжгүй гэж үү?
-Боломжгүй. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдлыг хангах асуудал нь тагнуулын байгууллагын үндсэн чиг үүргийн нэг. ТТХГ нь тодорхой зорилгын хүрээнд үүрэг хэрэгжүүлдэг газар болохоос биш, чиг үүрэг хариуцах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Өмнө нь ч тэр, одоо ч гэсэн энэ газар улсын аюулгүй байдлыг хангах байгууллагынхаа харьяанд явснаар аливаа сөрөг үр дагавар үүсэж байсангүй.

Эх сурвалж: Г.Цолмон Өнөөдөр сонин

Энтертайнмент7 минут өмнө

Ямальтай хамт амарч буй 13 насаар эгч бүсгүй бусдыг “Гэгээрэх”-ийг хүсэв

Нийгэм8 минут өмнө

Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ

Улс төр9 минут өмнө

Засгийн газрын гишүүд томилогдож, Улсын Их Хуралд тангараг өргөв

Улс төр10 минут өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр11 минут өмнө

Шинэ Засгийн газар анхны хуралдаанаа хийж, ТӨСВИЙН ТОДОТГОЛ хэлэлцэнэ

CGTN мэдээ3 цаг өмнө

Ши Жиньпин Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад илтгэл хийлээ

Дэлхий1 өдөр өмнө

Д.Трамп “Долоогийн бүлэг”-ийн уулзалтыг төлөвлөснөөс эрт орхин явна

Нийгэм1 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Дэлхий1 өдөр өмнө

Ираны төрийн телевизийг шууд дамжуулалтын үеэр бөмбөгдөв

Нийгэм1 өдөр өмнө

Хотон шувууны хошуу зарж, худалдахыг завдсан этгээдэд ял оноожээ

Дэлхий1 өдөр өмнө

Трамп “T1” ухаалаг утсаа танилцуулж байна

Улс төр1 өдөр өмнө

Энэ онд 105 мянга гаруй өрхийг шатдаг хийн түлшинд холбоно

Энтертайнмент1 өдөр өмнө

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

Улс төр1 өдөр өмнө

ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзжээ

Эдийн засаг1 өдөр өмнө

Дундаж нэрлэсэн цалин 2.6 сая төгрөгт хүрчээ