Нийгэм

УОК: 300 орчим монгол оюутан БНСУ руу сургуульдаа буцъя гэсэн санал гаргалаа

Нийтэлсэн

“БНСУ руу сургууль руугаа яаралтай явах хэрэгтэй” гэж 300 орчим монгол оюутан саналаа өгснийг ГХЯ-нд хүргүүлсэн. Засгийн газар тусгай үүргийн дөрвөн удаагийн нислэгээр 1000 орчим иргэнийг эх орондоо авчирсан.

Хамгийн сүүлд энэ сарын 18-нд Истанбул-УБ-ын онгоцоор 256 иргэнийг авчирсан бөгөөд үүнээс хойш 14 хоногийн хугацаанд тусгай үүргийн онгоц нисгэхгүй хэмээн УОК-оос мэдээлсэн. Дараагийн нислэгийг иргэдийн хүсэлтэд үндэслэн хааш нь явуулахаа шийдвэрлэнэ. Хэрэв Солонгос руу нисэх болбол дээрх 300 оюутан сургууль руугаа явах байх гэж УОК-ын дарга Ө.Энхтүвшин мэдээлэв.

Exit mobile version