CRI Монгол радио

Америкийн улс төрчдөд хүмүүсийн оюуны чадавхыг басамжлахгүй байхыг зөвлөж байна

Нийтэлсэн

“Нью-Йорк таймс” сонинд саяхан “Трампыг зугтаалгаж болохгүй” хэмээх өгүүлэл нийтэлжээ. Өгүүлэлд Америкийн удирдагчийн коронавирусийн талаарх байрь суурь нь хоорондоо зөрчилдөж буйг хоёр талаар бичжээ. Нэгдүгээрт, тэрээр халдварын байдлын эсрэг хоёр сарын хугацаанд чухалчилж үзэхгүй байснаа гэнэт саяхан энэхүү гамшгийн ноцтой байдлыг аль эртнээс таамаглаж байсан юм гэв. Хоёрдугаарт, тэрээр Хятадын халдварын эсрэг гаргасан хүчин чармайлтыг эхлээд сайшааж үнэлж байснаа яваандаа Хятадыг муулж, халдварыг “Хятадын Вирис” хэмээн гүтгэсэн гэжээ. Өгүүллээс бид Америкийн засгийн газрын зорилго нь Хятадыг гүтгэн, Америкийн хөрөнгийн зах зээлийг аврах, нийгмийн шүүмжлэлээс зайлах явдал гэдгийг мэдэж болох юм. Харин сүүлийн үед тагнуулын болон хувьцааны хэргээс болж Америкийн иргэдийн бухимдлыг хурцатгаж байна. Зарим улс төрч хувьцаагаа зарсан ч олон нийтэд эрсдлийн тухай сэрэмжлүүлэхгүй, Америкийн засгийн газар халдварыг хяналтдаа авна хэмжээн олныг төөрөгдүүлсэн. Тэдний нүдэнд зөвхөн хөрөнгө ашиг байгаагаас биш ард иргэдийн үхэж сэхэх асуудал хамаагүй юм. Олны бухимдлыг илүү хүргэсэн зүйл гэвэл Америкт оношлуур хүрэлцэхгүй байгаа хирнээ цөөнгүй улс төрч болон нийгмийн нэр нөлөө бүхий хүмүүс халдвар аваагүй байтлаа шинжилгээ өгсөн явдал байв. Америкийн удидагч үүнд, “энэ бол амьдрал” хэмээн хариулсан нь АНУ-г үүсгэн байгуулагч Томас Жефферсоны “Тусгаар тогтнолын тунхаглал”-д бичсэн “Хүн бүр тэгш эрхтэй” гэсэн үзэл баримтлалыг өнөөдөр Америкчууд үйлдлээрээ няцааж байна.

Америк нэгэнт халдварын ноцтой голомт орон болоод байна. Колумбийн их сургуулийн судлаачид: Хэрэв дорвитой арга хэмжээ авахгүй бол АНУ-д өдөрт 500 мянган тохиолдол бүртгэгдэх болзошгүй хэмээн анхааруулсан байна. Иргэдээ хүүхэлдэй хэмээн үзэж буй Америкийн улс төрчид гэмшин ухаарч, цаг даруйд нь арга хэмжээ авахгүй харин Хятад улсыг буруутган гүтгэхээр дамжуулан иргэдийнхээ анхаарлыг сарниулж байна.

Америкийн улс төрчид биеэ тоож, ард иргэдийн оюуны чадавхыг басамжлалгүй, хүмүүсийн амь насны аюулгүй байдлыг тэргүүн байранд тавьж, бусдыг гүтгэн доромжжилж цаг алдахын оронд халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай асуудлыг шийдвэрлэхийг зөвлөж байна.

Н.Пүрэвжав

Exit mobile version