Орон нутаг

Ховдод бороо, Увсад цас орлоо

Нийтэлсэн

Ховд аймгийн төвд энэ жилийн анхны бороо орлоо. Гуравдугаар сарын 23-ны 23.00 цагийн орчмоос бороо орж эхлэн, шиврээ бороо 2-3 цаг үргэлжлэн оржээ. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас тодруулахад, “Ховд аймагт энэ жилийн анхны бороо орлоо, 0.3 мл хур тунадас буулаа. Харин Увс аймагт цас орлоо” хэмээн мэдээлэв.

Манай улсын баруун хязгаар зэргэлдээх аймгууд болох Ховд, Увс аймагт Монголын хаврын улирлын цаг уурын өөр өөр өнгө төрхийг харуулсан өдөр болов.

ЦУОШГ-аас Хөвсгөлийн зүүн хэсэг, Завханы нутаг, Булганы хойд хэсгээр өнөөдөр, 25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ хэмээн мэдээллээ.

Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Exit mobile version