Covid-19
Хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалан ЦОНХНЫ ЦААНААС уулзаж байна
Covid19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс орон бүр чармайсаар. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд аюулын голомтыг дарахаар эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж байна. Энэ цаг мөчид хүн бүр өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь нэн тэргүүний асуудал болоод буй.
Өдөр бүр дэлхий дахинд хүмүүс хэдэн мянгаараа аюулт цар тахлын улмаас нас барж байна. Улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж зарим газар дампуурлаа зарлахад хүрч буй нь нууц биш.
Дэлхийн улс орнуудын засгийн газар иргэддээ хөл хорио тогтоож, эмийн сан, хүнсний зах зэрэг газар руу шаардлагатай тохиолдолд гэрээс гарахыг зөвшөөрч байна. Бусад тохиолдолд гэрээсээ огт гарахгүй өөрсдийгөө тусгаарлаж, халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Энэ ч үүднээс хүмүүс хайртай гэр бүл, хамаатан садангаа халдварын аюулд өртөхөөс сэргийлж уулзахгүй байхыг эрхэмлэнэ. Уулзахыг хүссэн ч цонхны цаанаас ярилцан, царай, царайгаа харж байна.