Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Дэв буюу банкны удирдлагууд

Нийтэлсэн

Өчигдөр цахим орчинд Төрийн банкны ЗАХИРАЛ-уудын авлига буюу ЗЭЭЛ БҮТЭЭСНИЙ “ТАЛАРХАЛ” гэх гарчигтай нийтлэл хэвлэгдэв. Үүнтэй холбоотойгоор редакцийн утас өдөржин дуугарав.

Мэдээж ойлгомжтой, нэг хэсэг нь сүрдүүлж, нэг хэсэг нь гуйх гээд янз, янзаар үзсэн.

“Банкны захирлууд угаасаа л ийм ш дээ” гэх постууд ч хөвөрсөн. Нээрээ угаасаа л ийм ш дээ…

Харамсалтай нь Төрийн гэх тодотголтой эл банкныхны үйлдэл арай хэтэрч. Хэрэглэгчийн эмзэг асуудал дээр дөрөөлж, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглагчдыг 10-хан сая төгрөгөөр торгож, тухайн албан тушаалд алба хашихыг нь 3, 4 жилээр хязгаарласан шийтгэлтэй гээд бодохоор Монгол Улсын хууль ёстой жулдаж байгаа юм. 230 сая төгрөгийн хахууль авсан нөхдийг 10 сая төгрөгөөр торгодог хууль Монголоос өөр өөр хаана ч байхгүй дээ…

Мэдэгдсэн нь Төрийн банк болохоос бүх л банкныхан ийм гээд хэлчхэд хэтийдсэн болохгүй.

Энд нэг зүйлийг тодотгоход Төрийн банкны удирдлагын бүрэлдэхүүнийг 8-18 сая төгрөгөөр цалинжуулах чадал Монгол Улсад бий бил үү. Энэ тэр байгууллагыг хариуцан ажилласны контракт, гэрээ энэ тэр гээд ярих байх л даа. Гэхдээ дээрх нийтлэлд бичигдсэн зөвхөн тэр 13 хүний сарын цалин нийлээд 131 сая төгрөг болж байгаа юм.

Тэгвэл хамгийн энгийнээр буюу нийгмийн халамж, тэр дундаа хүүхдийн мөнгөнд хэрэв зарцуулсан бол 6550 хүүхдэд хүрэх байлаа. (131.000.000 : 20.000 = 6550 хүүхдэд хүртэх байлаа.)

Мөн тэдний авлигалд авсан 235 сая төгрөгөөр гэртээ хүүхдээ хараад сууж байгаа 4700 ээжид зарцуулж болох байв. (235.000.000 : 50.000 = 4700)

… Сарын 12-18 сая, жилийн 180-216 сая төгрөгийн цалин авч байгаа хэрнээ ханаж цадахгүй, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж банкаар дамжин гарч байгаа зээлийн 5-10 хувийг үйлчлүүлэгчдээс авдаг энэ мэт шуналын “Дэв”-үүдийг Монголын банк санхүүгийн байгууллагад ажиллах эрхийг насаар нь хязгаарлаж энэ салбараас зайлуулах хэрэгтэй. Сурсан занг сураар боож болохгүй гэгчээр ялаа эдэлсэн болж гарч ирээд шударгаар ажиллаж хөдөлмөрлөж байгаа залууст буруугаар” багшилна”. Нөгөөтэйгүүр ажлаа бүтээхийн тулд авлигал өгч байгаа нөхдүүдийг ч бас шалгах хэрэгтэй. Учир нь хэрэв үнэн цагаанаар хөдөлмөрлөж байгаа бол хэнээс юунаас айж хулчийж авлигачдын аманд орох билээ. Хахуульд 235 сая төгрөг хаясан гээд бодохоор зээлдэгчид үү, мөнгө хүүлэгчид үү гэдгийг ч ялгаж салгах хэрэгтэй.

Өнгөрсөн намар нэгэн банкны ажилтны “50 тэрбумын зээлийг бол аргалаад гаргаж өгнө. Таван тэрбумыг гаргахгүй, унац нь бага” гэсэн гэх мэдээлэл шуугиан дагуулж “50 тэрбум төгрөгийн 10 хувь нь 5 тэрбум, харин 5 тэрбум төгрөгийн 10 хувь нь 500 сая төгрөг” гэх мессэж хөвөрч байв. Аль аль нь том тоо ч банкныханд бол үнэндээ жул тоо аж.

Иймд банкны байгууллагуудыг эрүүлжүүлж шуналын “Дэв” болсон нөхдөд боломж олгохгүй байх зайлшгүй шаардлага байна.

Гэхдээ банкныхан гэдэгт эдгээр “Дэв”-үүдээс өөр, шударгаар хөдөлмөрлөж байгаа оллон зуун ажилчдыг багтаагаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

CGTN мэдээ21 цаг өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол2 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр2 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр2 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой