Энтертайнмент
Говь-Алтай аймгийн Шарга суманд ихэр ботго гарлаа
Монголчууд эрт дээр үеэс ингэ ихэрлэх нь Төрийн ажил тэгшрэх, сайн цагийн эхлэл, эр охин 2 ботго төрсөн нь мал сүрэг тэр тусмаа тэнүүн говийн эзэн тэмээн сүрэг өсөж үржихийн бэлэгдэл хэмээн бэлгэшээж ирсэн уламжлалтай билээ.
Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн малчин Чойжилын Түмэннастын Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн тэмээн сүргийн хүрэн ингэнээс 2 ихэр /эр, охин/ ботго гарлаа. Хүрэн ингэ нь 4 дэх удаагаа ботголж байна.
Ч.Түмэннаст нь 2006 оноос хойш тасралтгүй мал маллаж 2015 онд сумын аварга малчин болсон бөгөөд одоо Баруун бор үзүүр гэдэг нутагт хаваржиж байна гэж Говь-Алтай аймгийн ХААГ-аас мэдээллээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ