Covid-19

Австрали: Оршуулгад 10, хуримын ёслолд 5-аас дээш хүн оролцохыг хориглов

Нийтэлсэн

Шинэ төрлийн коронавирусээс үүсгэгдсэн “covid-19” өвчин өнөөдрийн байдлаар /2020.03.25/ дэлхийн 197 оронд тархжээ. Нийт халдвар авсан хүний тоо 421 мянгад хүрч, нас барагсдын тоо 18 мянгыг давсан байна. Харин эдгэрсэн хүний тоо 108 мянгад хүрчээ. Сүүлийн долоо хоногуудад Америк, Европ тивд халдвар хурдажтай тархаж, зөвхөн Европ тивд бүртгэгдсэн халдварын тоо 200 мянга давсан байгаа юм.

Халдварын тоогоор Итали, АНУ, Испани, Герман улсууд тэргүүлж, ДЭМБ-ийн байгууллагаас АНУ-ыг халдварын хамгийн том голомт болох төлөвтэй байгааг анхааруулав.Энэтхэг улс өнөөдрөөс /2020.03.25/ улс орон даяар хөл хорионы дэглэмд шилжсэнээр дэлхийн хүн амын гуравны нэг нь хөл хорионд орлоо.

Италид 743, Испанид 680 хүн нэг хоногийн дотор коронавирусийн халдварын улмаас нас барж, АНУ-д нэг хоногийн дотор шинээр бүртгэгдсэн халдварын тоо бараг 10 мянга хүрч байна. Мөн Австрали улсад оршуулгын ёслолд 10-аас дээш, хуримын ёслолд таваас дээш хүн оролцохыг хоригложээ. Тус улсад өнгөрсөн 24 цагийн дотор шинээр 427 халдвар бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 2,136 болсны дараа Ерөнхий сайд Скотт Моррисон дээрх шийдвэрийг гарсан байна.

Коронавирусийн халдварын тоогоор тэргүүлж буй 10 улсын сүүлийн 24 цагийн мэдээлэл: 2020.03.25-ны 08.00 цагийн байдлаар

Exit mobile version