Улс төр

О.Баасанхүү: МАН-ынхаан, та нар удахгүй шоронд орох учраас дулаан хувцасаа бэлд

Нийтэлсэн

Тохиролцоонд хүрээд Монголбанк бодлогын хүүгээ бууруулчихаад байхад зээлийг хойшлуулахгүй байгаа нь залилан шүү.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Коронавирусний нөхцөл байдлаас үүдэн хорио цээрийн нөхцөл үүссэн. Эдийн засгийн нөхцөл байдал тун хүнд байна. Тиймээс зээлийн хүүг хойшлуулах талаар Төв банк, Сангийн яам, Банкуудын холбоотой уулзаж ярилсан. Улмаар Банкудын холбооноос Сангийн яаманд бид ийм нөхцөлөөр зээл царцааж болох юм гэсэн саналыг хүргүүлсэн юм байна. Бодлогын хүүгээ бууруулбал бид гурван сараар зээлийг хойшлуулъя гэж тохиролцоонд хүрчихээд иргэдэд чирэгдэл үүсгээд байна. Банкууд багаар бодоход таван жил ашиг олсон. Эдгээрийн таргалсан гэдэг нь хэрээс хэтэрсэн.

Энийгээр бодоход 300 тэрбум төгрөгийг ноолуураа дэмжье нэрийн дор нөгөө л байгууллагууд руугаа өгөөд байдаг. Уг нь нөгөө малчиддаа өгөх ёстой биз дээ. Түүнчлэн тохиролцоонд хүрээд Монголбанк бодлогын хүүгээ бууруулчихаад байхад зээлийг хойшлуулахгүй байгаа нь залилан шүү. Тиймээс яаралтай шийдвэр гарга.

Хоёрдугаарт, Манай улсын төсөв маш хүнд болсон. Төсөв гэдэг нь ирээдүйд орж ирэх төлөвлөгөө. Бид хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Төсвийг зэс, жонш, газрын тос зэрэг 70, 80 орчим хувийг нь бүрдүүлдэг. Гэтэл зэс нь 6000 төгрөгөөр төлөвлөж байсан нь 4200 төгрөг болчихоод байна. Цаашид ч буурах магадлалтай. Улмаар 1.2 их наяд төгрөг дутлаа гэж байна. Өмнөх алдагдалтайгаа нийлээд 3.2 их наяд төгрөг гэсэн үг. Өнөөдөр дэлхий нийтээр эдийн засгаа хөгжүүлэх биш сэргээхэд чиглэж байгаа энэ үед улс төрийн намынхан зургаан төрлийн шийдвэрийг яаралтай гаргаж өгөөч.

Үүнд, Сангийн яам хувийн компани гэлтгүйгээр тохиролцсон л бол шахаж шаарддаг байх ёстой. Өөрсдөө хүсэлт гаргаж шийдүүлчихээд өрөөлд хатуурхаж байгаа нөхдүүдэд хариуцлага тооцох ёстой. Хоёрдугаарт, аймгийн Засаг дарга нартаа чиглэл өгч, түрээс багасгахыг уриалаач. Гуравдугаарт НӨАТ-ын 10 хувийг гурван хувь болгож бууруулах хэрэгтэй. Дөрөвдүгээрт, манай улс 30 орчим тэрбум ам.долларын гадаад өртэй. Цаашид нүүрс, зэс зэрэг бараа бүтээгдэхүүний ханш унах хандлагатай байгаа учраас 2050 оны хөгжлийн төлөвлөгөө биш 10 жилийн хугацаанд хийх зүйлээ яаралтай төлөвлөх хэрэгтэй байна. Тэвчиж болох хэрэглээгээ танаж, төсвийн тодотгол хийх хэрэгтэй.

Мөн намууд өчигдөр мөрийн хөтөлбөрөө өглөө. Цалинг таван сая, гурван саяд хүргэнэ гэдэг бол тэнэглэл. Өөрөөр хэлбэл, 2000 онд авч байсан цалин өнөөдөр яагаад 20, 30 дахин нэмэгдээгүй юм бэ гэж байна. Энгийн шалтгаалын яагаад ойлгохгүй байгаа юм бэ. Улмаар долларын ханшийг унагах гээд байна. Уг нь бүгд төр барьж байсан хүмүүс. Яахав төр түшилцэж байгаагүй хүмүүс дураараа ярьж болно. Гэтэл МАН-ынхан хүртэл байр өгнө гэж амлаад байх юм. Наадахаа боль. Та нарын хэрэг АТГ-д байгаа. Удахгүй шоронд орохоо бэлдээд байж бай. Та нарыг ард түмэн угийн сонгохгүй” гэлээ.

Exit mobile version