Бидэнтэй нэгд

Дэлхий

Оросууд ирэх долоо хоногт цалинтай амарна

Нийтэлсэн

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан лхагва гарагт ард түмэндээ хандаж үг хэллээ. Тэрбээр гуравдугаар сарын 25-26-ны хооронд Санкт-Петербург хотод ажиллахаар төлөвлөж байсан боловч төлөвлөгөөгөө цуцалсан байна.

Путин хамгийн сүүлд тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар 2018 оны наймдугаар сард оросуудад хандан яаралтай мэдэгдэл хийж байжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч төр идэвхтэй ажиллах ёстой бөгөөд түүний гол зорилго нь иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах юм гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Тааламжгүй нөхцөл байдалтай холбоотойгоор тэрбээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх бүх нийтийн санал хураалтыг хойшлуулах саналыг дэмжжээ. Санал хураалт явуулах өдрийг мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний дараа товлохоор болсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч улс орныхоо эдийн засаг, аж ахуйн нэгжүүд, иргэдийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд дараах арга хэмжээнүүдийг санал болгожээ.

Коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд ирэх долоо хоногийг цалинтай амралт болгоно. Гэхдээ эмнэлгийн байгууллагууд, эмийн сан, тээвэр, эрх барих байгууллагууд зэрэг чухал салбар хариуцсан байгууллагууд ажиллана.
Дараагийн зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгодог бүх тэтгэмж, хөнгөлөлтийг лавлагаагүйгээр сунгана.
Агуу Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан ахмад дайчид болон ар талд ажиллаж байсан хүмүүст олгох 75 мянга, болон 50 мянган рублийг дөрөвдүгээр сард олгоно.
Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлнэ.
Эхийн тэтгэмж авах эрхтэй, хүүхэдтэй гэр бүлүүдийг дэмжих зорилгоор дөрөвдүгээр сараас эхлэн ойрын гурван сарын хугацаанд гурав хүртэлх насны хүүхэд бүрт таван мянган рубль олгоно.
Сарын орлого 30 гаруй хувиар буурсан тохиолдолд тухайн иргэний хэрэглээний болон моргейжийн зээлийн хугацааг хойшлуулна.
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд НӨАТ-аас бусад татварыг зургаан сараар хойшлуулна.
Засгийн газар болон Төв банк төрөөс баталгаа олгох зэргээр эдийн засгийн бодит салбаруудыг тогтвортой хөгжүүлэх нэмэлт арга хэмжээг санал болгож, хэрэгжүүлэх ёстой.
Банкны хадгаламжийн хүү болон орлого, мөн сая гаруй рублийн өрийн бичигт оруулсан хөрөнгө оруулалтад 13 хувийн татвар ногдуулна.
Даатгалын шимтгэлийг ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн шимтгэлийг 30 хувиас 15 хувь болгож бууруулна.
Коронавирусний халдвар тархсаны улмаас хохирч буй хувиараа бизнес эрхлэгчдэд зээл олгох механизмыг бий болгоно.
ОХУ-ын Ерөнхийлөгч мөн ард түмэндээ хандан орос хүний онцлог шинж чанарт найдалгүйгээр коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөн, өөрсдийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө хариуцлагатай байхыг уриалсан байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр, ОХУ-д COVID-19-ийн халдвар авсан хүний тоо 658-д хүрч /Москва хотод 410/, 29 хүн эдгэрч, хоёр хүн нас баржээ. Одоогийн байдлаар 122 мянган хүн эмнэлгийн хяналтад байна.

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн