Нийгэм
УОК: Тусгай үүргийн онгоц нисгэх хуваарь гарлаа
Улсын онцгой комиссын шуурхай штаб ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй улс гадаадад буй иргэдээ татаж авч байна. Австралийн Засгийн газар өнөөдөр /2020.03.26/ Монгол Улс дахь зургаан иргэнээ татаж авах хүсэлтээ илгээж, шийдвэрлэсэн. Энэ амралтын өдрүүдэд Солонгос Улсын Засгийн газар манай улсаас 200 гаруй иргэнээ татаж авахаар болсон.
Гадаадад буй Монгол Улсын 4805 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илгээсэн. Ойрын хугацаанд тусгай үүргийн гурван онгоц ниснэ. Эхний нислэг дөрөвдүгээр сарын 2-ны өглөө 08.00 цагт Сөүл, дөрөвдүгээр сарын 3-ны шөнийн 01.00 цагт Токио рүү ниснэ. Ингээд дөрөвдүгээр сарын 4-ний өглөө 08.30 цагт Сөүл рүү дахин ниснэ. Сөүлээс 2000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ тавьсан тул тусгай үүргийн онгоц хоёр удаа нисгэж байна. Энэ гурван нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлана. Мөн тухай улсдаа коронавирусийн шинжилгээ өгөхийг зөвлөж байна.