Эрүүл мэнд
Д.Нямхүү:Бид халдварыг алдаж олон хүнд тархаахгүйн төлөө ажиллаж байна
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминЭрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Истанбул Улаанбаатарын онгоцоор ирсэн 221 хүний шинжилгээг хийж дууслаа. Үүний дотроос нэг коронавирус илэрлээ. Тандалтын зорилгоор цуглуулсан 25 сорьцонд коронавирус илэрсэнгүй. Өчигдрийн байдлаар нэг сэжигтэй тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдан, хяналт шинжилгээ хийлгэж байна. Өнөөдрийн байдлаар 184 иргэн хянагдаж байна.
Шинэ тохиолдлынхоо хамгийн ойрын хувьтлуудыг нэн яаралтай тогтоож давтан хянах, зөвлөгөө өгөх байдлаар ажиллаж байна.
Бидний одоогийн зорилго бол халдварыг алдаж олон хүнд тархаахгүйн төлөө ажиллаж байгаа. Үүргийн онгоцоор ирсэн хүмүүс нэлээд зохион байгуулалттайгаар тусгаарлалтад орсон. Үүнийг та бүхэн мэдэж байгаа. Энэ нь бидний давуу тал. Өнгөрсөн хугацаанд бид чамгүй их туршлагажлаа. Бидний авч хэрэгжүүлж байгаа арга барилыг бусад улс орны хүмүүс ч гэсэн сайшааж байна. Бид энэ амжилтаа алдахгүйн төлөө чармайж ажиллаж байна” гэлээ.