Бидэнтэй нэгд

Дэлхий

АНУ-ын байлдааны хөлгийн 25 усан цэрэг коронавирусийн халдвар авжээ

Нийтэлсэн

Далайд хөвж буй АНУ-ын тэнгисийн флотын USS Theodore Roosevelt нисэх онгоц тээвэрлэгч хөлөг дээр коронавирус тархаж, нийт 25 усан цэргийг өвчлүүлжээ.

Ердөө гурав хоногийн өмнө тус хөлгийн гурван усан цэргээс халдвар илэрсэн тухай Пентагон мэдээлж байв.

Цаашдаа халдварын тохиолдол нэмэгдэх магадлалтай байгааг тэнгисийн флотын удирдлага мэдээлжээ. Флотын өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр халдварын тоо бодит байдал дээр илүү олон байгаа ч Хятад, Умард Солонгос зэрэг дайсагнагч талуудад сул талаа харуулахгүйн тулд нууцалж байгаа гэсэн юм.

USS Theodore Roosevelt хөлөг дээр нийт 5,000 орчим усан цэрэг алба хааж байгаа гэнэ.

Одоо тус хөлөг Номхон далайн Гуам арлын боомтод зогсоод байгаа бөгөөд усан цэргүүдийг арал дээр буулгахгүй хорьж байгааг мэдээлжээ.

Хөлөг хоёр долоо хоног гаруйн өмнө Вьетнамын боомтоос хөдөлсөн юм. Усан цэргүүд хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна. АНУ-ын тэнгисийн флот халдвартай усан цэргүүдийг хөлгөөс агаараар зөөж эхэлжээ.

Өчигдрийн байдлаар АНУ-ын зэвсэгт хүчний нийт 280 орчим алба хаагч Covid-19 халдвартай нь тогтоогдсон байна. Үүнээс гадна АНУ-ын батлан хамгаалах яаманд ажилладаг нийт 600 орчим хүн халдвар авсан гэсэн тоо байгаа юм.

Өнгөрсөн Лхагва гарагт Пентагоны тэргүүн Марк Эспер хилийн чанад дахь 90,000 орчим цэргийн алба хаагчийн шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн турш зогсоох шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: CNN

CGTN мэдээ11 цаг өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ1 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол2 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр2 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр2 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ