Covid-19

Зайлшгүй шаардлага гарвал АШУҮИС-ийн оюутнуудыг дайчилна

Нийтэлсэн

Өнөөдрийн ЭМЯ-наас хийсэн мэдээлэлд манай улсад коронавирусийн дэгдэлт гарлаа гэхэд эм тариа болон хүний нөөцийн хангамж, бэлэн байдал ямар байгаа талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал ярилаа.

“ДЭМБ-аас гаргаж байгаа зааврын дагуу одоогоор БХНАУ, ОХУ, БНСУ-д хэрэглэж байгаа эм, эмнэлгийн хэрэгслүүдийг өөрсдийн эмнэлзүйн багтай хамтран хэрэглэж байгаа ба одоогоор эмийн нөөц хангалттай, тасалдал үүсээгүй байна.

Зайлшгүй шаардлагтай 5000 орыг 7 үе шаттайгаар УБ хотыг тойроод эмнэлэг, сувилалал, амралтын газруудад бэлдсэн. Мөн бидэнд 1842 дадлагажигч эмч нар бэлэн байгаа ч зайлшгүй шаардлага гарвал АШУҮИС-ийн 6-р дамжааны оюутнуудыг дайчилна. Өмнөх тусгаарлагдсан иргэд хугацаа дуусаад гарахад дараагийн тусгаарлалтын хүмүүсийг хүлээн авахыг тооцон тусгай үүргийн онгоцнуудын ирэх хугацааг уялдуулж байгаа юм. Цаашдаа ч нислэгийн хугацааг ийм байдлаар гаргана” гэсэн юм.

Exit mobile version