Бидэнтэй нэгд

Улаанбаатар

Товчоодод ажиллаж буй албан хаагчдад урамшууллын мөнгө олгож байгаа

Нийтэлсэн

Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон холбогдох албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэг, “Оргил Налайх” шалган нэвтрүүлэх товчоодод ажиллалаа.

Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэгийн тухайд өдөрт зургаан албан хаагч хяналт шалгалт хийж байгаа юм. Уг товчоо Ар гүнт, Өвөр гүнтийн зуслан руу чиглэсэн хөдөлгөөн болон Төв, Орхон, Дархан-Уул аймгаас ирэх зорчигчдын урсгал ихтэй байдаг. Өдөрт дунджаар 3,000 гаруй тээврийн хэрэгсэл, 6,000 гаруй зорчигч орж, гардаг байна.

Амралтын өдрүүдэд иргэдийн орох, гарах хөдөлгөөн ихэсдэг. Ялангуяа Тэрэлж рүү гарах хөдөлгөөн ихэсдэг
“Ажиллаж байгаа албан хаагчдыг маск, нүүрний хаалт, дүрэмт хувцас зэрэг хамгаалах хэрэгслээр хангаж ажиллаж байгаа” хэмээн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн Эрүүл мэндийн зохицуулагч Г.Эрболд хэллээ. Энэ үеэр Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Энд ажиллаж буй албан хаагчдын хамгаалах хэрэгсэл, хоол болон урамшууллын мөнгийг тогтмол олгож, товчооны байрны орчин нөхцөлийг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж ажиллах ёстой” гэдгийг анхаарууллаа.

Дээрх товчоонд ажилласны дараагаар “Оргил, Налайх” шалган нэвтрүүлэх товчоог зорилоо. Налайх дүүргийн ЗЦГ-ын ахлах ахлагч Б.Сүхбат “Өнөөдөр 17:00 цагийн байдлаар товчоогоор орсон 979, гарсан 1,351 тээврийн хэрэгсэл, орсон 3,164 зорчигч, гарсан 4,455 зорчигч байна. Амралтын өдрүүдэд иргэдийн орох, гарах хөдөлгөөн ихэсдэг. Ялангуяа Тэрэлж рүү гарах хөдөлгөөн ихсэх хандлагатай байдаг. Иргэдийн зүгээс урт дараалал үүсэх үед бухимдах тохиолдол гардаг. Бусдаар сэжигтэй тохиолдол болон ямар нэг зөрчил илрээгүй” гэлээ.

Эрүүл мэндийн байгууллагаас нийт 12 албан хаагч ажиллаж байна
Харин Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Стратеги төлөвлөлт, гадаад харилцаа хариуцсан орлогч дарга С.Манатбек хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн байгууллагаас нийт 12 албан хаагч ажиллаж байна. Маск болон бээлийг өдөр бүр тарааж, хамгаалах хэрэгслээр хангаж байгаа бөгөөд өдрийн 3 хоолтой” гэв.

Гэнэтийн шалгалтаар товчоодын үйл ажиллагаа, хяналт шалгалт сулрах хандлага байдаг
Мэргэжлийн байгууллагын албан хаагчдын мэдээллийг сонсны дараагаар Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Ямарваа нэг эрсдэл гарч, өвчин халдварлалаа гэхэд юун түрүүнд эдгээр товчоодын албан хаагчид аюулт өртөх магадлалтай. Иймд албан хаагчдын хамгаалах хэрэгсэл, хувцас, маскны хангамж, хоолны чанар маш сайн байх ёстой. Энэ үүднээсээ товчоодын үйл ажиллагаанд хяналт тавьж, ямар асуудал үүсэж буйг сонсохоор ажиллаж байна. Товчоодод ажиллаж буй албан хаагчдын хамгаалах хэрэгсэл, маск, хувцас, хоол болон урамшууллын зардлыг НЗДТГ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас гаргаж байгаа юм. Иймээс амин дэмтэй хоол хүнсээр хангах, урамшууллын мөнгийг нь олгох, халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахиж ажиллах ёстой шүү.

Мөн хамгаалах хувцсыг угааж, ариутгах шаардлагатай. Хүн хүч хүрэлцэхгүй тохиолдолд нэмэлт хүч ажиллуулаад дараалал үүсгэхгүйгээр зэрэг зэрэг асуумж бөглүүлээд, хяналтаа тавиад явах хэрэгтэй. Гэнэтийн шалгалтаар товчоодын үйл ажиллагаа, хяналт шалгалт сулрах хандлага байдаг шүү. Ингэж болохгүй. Ямар ч тохиолдолд хяналтыг маш сайн тавьж, иргэдээс асуумж зөвлөмжийг авах хэрэгтэй” гэдгийг санууллаа.

Улаанбаатарын шалган нэвтрүүлэх товчоодын урсгал хөдөлгөөний асуумж-аргачлалын үр дүнд цуглуулсан мэдээлэл машин, зорчигч тус бүрээр нэгтгэгдэн дата сан үүсгэгдэнэ
Дашрамд дурьдахад, Улаанбаатарын шалган нэвтрүүлэх товчоодын урсгал хөдөлгөөний тандалт судалгаа өвчлөл гарсан тохиолдолд халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг хурдан хугацаанд олж тогтоох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилгоор НЗДТГ, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм. Тэдний тавьж буй асуумж-аргачлалын үр дүнд цуглуулсан мэдээлэл машин, зорчигч тус бүрээр нэгтгэгдэн цахим хэлбэрт шилжиж, дата сан үүсгэгдэх аж.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа