Нийгэм

Лондон дахь ЭСЯ-нд Монголд ирэх хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн анхааралд

Нийтэлсэн

ИБУИНХУ, Ирланд, Исландаас Монгол руу зорчих хүсэлтэй байгаа иргэдийн анхааралд дараах мэдээллийг хүргүүлж байна.

Гадаад улсад зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг харгалзан шаардлагатай тохиолдолд нэмэлт нислэг зохион байгуулах асуудлыг Улсын Онцгой комиссоос хариуцан ажиллаж байна.

Энэ хүрээнд Лондон дахь ЭСЯ-наас өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн онгоцоор нисэх хүсэлтээ илэрхийлсэн 341 иргэдийн жагсаалтыг бүртгэж, Улсын онцгой комисст хүргүүлсэн.

Улсын онцгой комиссоос бүртгүүлсэн иргэдээс дахин дэлгэрэнгүй мэдээлэл хүсэж, энэ тухайг дээрх 341 иргэдэд цахим хаягаар нь хүргүүлж, одоогоор 137 иргэн нэмэлт мэдээллээ ирүүлээд байна.

Иймд та тусгай үүргийн онгоцоор нисэх жагсаалтад нэрээ оруулах хүсэлтэй байгаа бол дараах асуулгыг бүрэн бөглөн тус ЭСЯ-ны secretary@embassyofmongolia.co.uk цахим хаягт илгээнэ үү. Үүнд:

Овог, нэр
Гадаад паспортын дугаар
Регистрийн дугаар
Визийн ангилал, дуусах хугацаа
Буцах нислэгийн мэдээлэл /хаагуур, хэзээ нисэх/
Холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг
Монголд холбоо барих хүний овог нэр утасны дугаар
Одоогоор хаана байрлаж байгаа талаарх мэдээлэл /өөрийн гэр, оюутны байр, түрээсийн байр гэх мэт/
Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, 0-14 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хүнд өвчтэй эсэх
Оюутан эсэх, хэрэв оюутан бол хаана байрлаж байгаа талаарх мэдээлэл /түрээсийн байр, оюутны байр гэх мэт/
Байнгын оршин суугч эсэх, хэрэв тийм бол хөдөлмөр эрхэлдэг эсэх
Таны мэдээллийг тусгай үүргийн онгоцоор нисэх хүсэлт илэрхийлж буй иргэдийн жагсаалтад бүртгэж, цааш нь уламжлах бөгөөд Улсын Онцгой комиссоос шийдвэрлэсэн мэдээллийг эргэн мэдээлнэ гэдгийг Лондон дахь ЭСЯ-наас мэдээллээ.

Exit mobile version