Covid-19

ЭМЯ: БНСУ гадаадаас ирэх иргэдийг 14 хоног тусгаарлана

Нийтэлсэн

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Эмчлэгдэж байгаа эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Сүүлийн гурав хоног 5 зүйлийн сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Мөн эмнэлзүйн шинж тэмдэг бүрэн арилсан тул хоёр хүнийг эмчлэн эдгэрүүлээд эмнэлгээс гаргах гэж байна. Эмнэлгээс гарах хоёр хүн 14 хоног үргэлжлүүлэн тусгаарлагдаж өөрийгөө хянана. Анхны тохиолдлын хавьтал блох 59 хүнд гуравдахь удаагаа давтан шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Мөн энэ сарын 29-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 202 хүн ажиглалт, тусгаарлалтад хянагдаж байна” гэлээ.

Exit mobile version