Эрүүл мэнд

Д.Нямхүү: 2020 оны гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Нийтэлсэн

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдөр/2020.03.31/ ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгай үүргийн онгоцоор ирсэн болон орон нутагт тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр “2020 оны гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын шугамаар 12 сорьц цуглуулж шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 218 хүн тусгаарлагдаж, эмчилгээ, шинжилгээ, ажиглалтад хамрагдаад байна.

Эмнэлэгт байгаа халдвартай монгол болон франц иргэнд захиа ирж байна.

Сайхан сэтгэл гаргаж эх орондоо авчраад эдгээж, эрүүл мэндэд нь анхаарч байгаад төр засагтаа баярлалаа. Өөрсдийн иргэдээ харж чадахгүй байгаа дэлхийн улс орнууд харж байгаа.

Гадаадад байгаа иргэдээ ах, дүүтэй нь ойртуулж эх оронд нь авчирч байгаа нь төр засгийн гавьяа.

Та нар халдвар авсан ч цөөхөн монголчуудын нэг гэсэн сайхан захидлууд ирж байна.

Бие биенээ муу үгээр хэлж, ажил үүрэгт битгий муугаар нөлөөлөөчээ гэж хэлмээр байна” гэсэн мэдээллийг өглөө.

Exit mobile version