Эрүүл мэнд

АНУ-д N95 амны хаалтыг ариутган, дахин хэрэглэх боломжийг бүрдүүлжээ

Нийтэлсэн

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнууд COVID-19 халдварын эсрэг ямар арга хэмжээ авч байгааг танилцуулав.

Тэрбээр “Италид өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 812 нас баралт бүртгэгдлээ. Халдварын 4,050 тохиолбол бүртгэгдсэн нь гуравдугаар сарын 12-ноос хойших хамгийн цөөн тохиолдол боллоо.

АНУ-д нийт халдварын тоо 160,000-д хүрч, нас баралт 500 гаруй бүртгэгдсэн байна. Тус улс нэг хоногт 100,000 хүнийг шинжилгээнд хамруулах боломжтой болсноо мэдэгдсэн бөгөөд одоогоор нэг сая гаруй иргэнийг шинжилгээнд хамруулаад байна.

Мөн хэрэглэсэн N95 амны хаалтыг ариутган, дахин хэрэглэх боломжтой технологи бүхий машиныг ашиглах зөвшөөрлийг олгожээ. Ингэснээр нэг машин өдөрт 120 мянга хүртэлх тоннын N95 амны хаалтыг ариутгах боломжтой аж.

Энэ машинаар нэг амны хаалтыг 20 удаа хэрэглэх боломжийг бүрдүүлжээ.

Түүнчлэн тус улсын автомашин үйлдвэрлэгч Ford motors компани эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компанитай хамтран амьсгалын аппарат үйлдвэрлэх болсон талаараа мэдээлэл хийжээ.

Гурван сар гаруй хугацаанд нийт 50 мянга орчим амьсгалын аппаратыг үйлдвэрлэх чадалтай юм байна.

БНСУ-ын Сөүл хотод сүүлийн өдрүүдэд халдварын тоо нэмэгдэж байна.

Халдварын дийлэнх нь гадаад улсаас зөөвөрлөгдөн иржээ.

Халдварын голомт бүрэн устаагүй гэж үзэж байгаа учраас БНСУ хичээлийн шинэ жилийг дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлүүлж, сургалтыг цахимаар явуулах болсон байна.

Exit mobile version