Нийгэм

Катараас монгол цэргүүдийг тээвэрлэж ирсэн онгоц газардав

Нийтэлсэн

Катар Улсаас Монгол Улсын иргэдийг тээвэрлэж ирсэн тусгай нислэгийн онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд өнөөдөр /2020.03.31/ газарджээ. Тус улсаас иргэдээ татах асуудал нэг сарын өмнөөс Улсын Онцгой комиссын хурлаар яригдаж байсныг эх сурвалж онцолж байна.

Тусгай үүргийн онгоцоор 42 цэргийн алба хаагч эх орондоо иржээ. Тэднийг 21 хоног тусгаарлахаас гадна ачаа барааг нь мөн 21 хоног тусгаарлах юм байна. Эрүүл мэндийн яамнаас эдгээр хүмүүсээс нарийвчилсан шинжилгээ авах бөгөөд шинжилгээний хариу маргааш гарах ажээ.

Exit mobile version