Улс төр

Ч.Өнөрбаяр: Ерөнхий сайд Үндсэн хуулиа мөрдөж мэргэжлийн Засгийн газар байгуулах боломжтой

Нийтэлсэн

Монгол Улс 16 сайдгүйгээр сайн ажиллаад ирсэн түүх бий. Тиймээс цомхотгох боломж байна.

Хуульч Ч.Өнөрбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хийсэн мэдэгдлийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө бүрдүүлнэ, сайдын 4-ээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байна гэдэг заалт дагавар хууль дээр биш Үндсэн хууль дээр өөр дээр нь байгааг хэлэх гэсэн юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэзээ хүчинтөгөлдөр болох талаар зөв мэдээлэл өгөөч. Та Үндсэн хуулиа уншаагүй байна. Мөн УИХ-аас танд гэрийн даалгавар өгсөн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой авах арга хэмжээний тогтоолын төлсийг нэгдүгээр сарын 9-нд батлан гаргасан. Гэрийн даалгаварт, Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан холбогдох хууль тогтоомжтой холбоотой ажлыг таныг хариуцаж өргөн барь гэсэн үүрэг өгсөн байна. Хуулийн төслийг УИХ биш Ерөнхий сайд та өөрөө боловсруулан өргөн мэдүүлэх ёстой.

Хоёрдугаарт, С.Бямбацогт гишүүн бид Үндсэн хуулиа дагаж мөрдөнө. Гэхдээ Засгийн газар өргөн барихдаа долдугаар сарын 1-ээр хүчинтөгөлдөр болно гээд хийчихэд л асуудалгүй болно гэж яриад байх юм. Та ирэх биш Хууль зүйн сайд байсан хүн. Үндсэн хууль бусад хуульд нийцдэг гэдгийг мэдэх ёстой. Таны яриад байгаа зүйл Үндсэн хуультай зөрчилдөж болохгүй. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэдэг Үндсэн хуулийн байгууллага. Зөвхөн Үндсэн хуулиар л зохицуулагддаг.

Дээр нь Г.Занданшатар та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлачихаад өвөл бал сар тэмдэглэсэн. Одоо бал сараа дуусгаж ажлаа хийх ёстой. Та өөрөө тайлбар хийгээч. Яагаад баганын араар ороод нуугдаад байгаа юм. Энэ таны хариуцлагын асуудал. Зурхай харж өдрөө сонгодгоо болих хэрэгтэй. Засгийн газар чинь Үндсэн хуулийн хайчинд орчих вий гэж та нар бодож хуулийн хэрэгжилтийг хийх байсан юм.

Ерөнхий сайд аа Монгол Улс 16 сайдгүйгээр сайн ажиллаад ирсэн түүх бий. Тиймээс цомхотгох боломж байна. Сайныг үлгэрнэ гэчихээд та харуул л даа. Засгийн газрынхаа гишүүдийг давхар дээлгүй болгох бололцоотой байна. Мэргэжлийн Засгийн газрыг байгуулах боломж байна. Үндсэн хуулиа дагах хэрэгтэй. Үндсэн хуулийн дээгүүр төр засаг алхвал цаашид буруу жишиг тогтоно. Албан тушаалаас хэн ч төрөөгүй. Бүгд хугацаатай. Өнөөдөр та бүхний гаргаж байгаа шийдвэр, хэлж байгаа үг монголын төрийн түүх болж үлдэнэ шүү” гэдгийг санууллаа.

Exit mobile version