Энтертайнмент
Беларусийн Ерөнхийлөгч коронавируст тахлын үеэр хоккей тогложээ
Беларусь улсын Ерөнхийлөгч Александер Лукашнко коронавируст цар тахлын үеэр мөсний хоккей тогложээ. Беларусьт зарим спортыг хориглосон ч мөсний хоккейн тэмцээн үргэлжилсээр байгаа юм.
Александер Лукашенко “Өвдөг сөхөрч амьдарснаас босоогоороо үхсэн нь дээр. Энд вирус байхгүй. Байхгүй байгааг нь та харж байгаа биз дээ. Спорт ялангуяа мөсөн дээрх спорт бол хөргөгч л гэсэн үг. Энэ бол вирусийн эсрэг хамгийн сайн бодит арга зам” хэмээжээ.
Беларусь улсад коронавирусийн нийт 152 тохиолдол илэрч одоогоор хүн нас бараагүй байгаа ба Европ дахь коронавирусийн халдварын эсрэг хатуу хориг арга хэмжээ аваагүй цөөн орнуудын нэг юм.