Бидэнтэй нэгд

Дэлхий

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай гар барьсан эмчээс коронавирусийн халдвар илэрчээ

Нийтэлсэн

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шинэ коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж байгаа Москва хотын эмнэлэгт зочилж, нөхцөл байдалтай танилцсан юм.

Энэ үеэр Коммунарка эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценко түүнтэй уулзаж, ажлаа танилцуулж байв. Тэдний гар барин мэндчилж, хамтдаа эмнэлгийн тасгуудаар алхаж байгаа зураг Оросын хэвлэлүүдэд нийтлэгдсэн юм.

Тэгвэл Проценко шинэ коронавирусийн халдвар авч, тусгаарлагдсаныг эмнэлгийн захиргаа өчигдөр мэдээлжээ.

Энэ мэдээг тарсны дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “бүх зүйл хэвийн” гээд ОХУ-ын ерөнхийлөгчийн эрүүл мэндийг тогтмол хянаж байгааг сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Проценко нь сүүлийн үед ОХУ дахь коронавирусийн тахлын нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлэл өгч, олны танил болоод байгаа. Өчигдрийн байдлаар Орос улсад Covid-19 халдварын 2,337 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас бараад байна.

Гуравдугаар сарын 18-нд хэвлэлд ярилцлага өгөхдөө Владимир Путин “Нөхцөл байдал бүрэн хяналтад байна. Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад Орос улс маш сайн бэлтгэлтэй байгаа” гэж ярьж байжээ.

Энэ долоо хоногоос эхлэн нийслэл Москва хотод хөл хорионы хатуу дэглэм хэрэгжиж эхэлсэн. Өчигдөр тус улсын хоёр дахь том хот Санкт Петербургт бас ийм дэглэм хэрэгжиж эхэлжээ.

ОХУ-ын эрх баригчид хөл хорионы дэглэмийг зөрчсөн хүмүүст тооцох хариуцлагыг чангатгаж, 7 хүртэл жил шоронд хорих шийтгэл, $25,500 орчимтой тэнцэх мөнгөн торгууль оноодог болоод байна.

Эх сурвалж: Business Insider

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол4 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр4 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр4 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр4 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр4 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ